УИХ-ын долоон Байнгын хороо чуулганы хугацаанд нийтдээ 105 удаа хуралджээ. Эдгээрээс З.Энхболд даргатай АБГББХ хамгийн олон буюу 22 удаа хуралдсан үзүүлэлтээр тэргүүлэв.
Б.Бат-Эрдэнэ даргатай ХЗБХ-ны гишүүд хамгийн өндөр буюу 95 хувийн ирцтэй байв. Харин ЭЗБХ 52.3 хувийн ирцтэй байж, хамгийн идэвх сул гишүүдтэй хороогоор тодров.
Салбарын сайдын хувиар Г.Занданшатар гадаадад хамгийн олон буюу есөн удаа томилолтоор ажилласан бол Су.Батболд, Х.Наранхүү, Х.Тэмүүжин нар долоон удаа хилийн дээс алхжээ. Ерөнхий сайд С.Батболд 25 удаа чөлөө авсан үзүүлэлтээр тэргүүлэв.
Б.Бат-Эрдэнэ, Г.Батхүү, Ц.Баярсайхан, Н.Ганбямба, Д.Дондог, Д.Дэмбэрэл, Х.Жекей, Д.Лүндээжанцан, Д.Одбаяр, Д.Оюунхорол, Ч.Сайханбилэг, А.Тлейхан, Д.Хаянхярваа, О.Чулуунбат нар чуулганы нэгдсэн хуралдааныг огт таслаагүй байна.