Монгол Улс 10 яамтай. Эдгээрээс иргэдийн хамгийн эрэлттэй гэж үздэг ямар яам байдгийг сонирхож үзлээ.
Энэ он гарсаар цахим шуудангаар иргэдийн хамгийн их зочилсон яамаар Ё.Отгонбаяр сайдтай БСШУЯ тодорчээ.
Тэднийд 8383 иргэн хандсан бол 7763 зочноор Сангийн яам, 5013 хандалтаар Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яам удаалжээ.
Харин Батлан хамгаалах яамыханд ердөө 1773 хүн хандаж “баян ходоод” болов.