УИХ-ын дарга Д.Дэмбэрэл УИХын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын урилгаар манай улсад айлчилж байгаа Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга ноён Сүзүки Мүнэог өнгөрсөн баасан гаригт хүлээн авч уулзав. Хоёр орны харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж, манай ард түмэнд олон удаа халуун сэтгэлийн тусламж дэмжлэг үзүүлж байсанд нь Сүзүки Мүнэод УИХ-ын дарга талархал илэрхийлээд Монгол оронд тавтай зочлохыг ерөөв. Монгол оронд ардчилал, зах зээлийн нийгмийг төлөвшүүлэхэд Япон улс гол хандивлагч орон бай саар ирс нийг УИХ-ын дарга уулзалтын үеэр онцлоод улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэх, ялангуяа ашигт малтмалын нөө- цийг ашиглахад УИХ ихээхэн анхаа рал тавьж Оюутолгой, Тавантолгой зэрэг байгалийн асар их баялагтай томоохон ордыг эргэлтэд оруулах эрх зүйн үндсийг тогтоосныг дурдав. Түүнчлэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд парламентууд чухал үүрэгтэйг УИХ-ын дарга онцлоод парламентын гишүүд, парламент дахь хоёр талын бүлгүүдийн харилцан уулзалт, айлчлалыг тогтмолжуулах сонирхолтой байгаагаа хэлээд Сүзүки Мүнэогийн энэ удаагийн айлчлал нь хоёр орны парламентын харилцааг улам ойртуулж шинэ шатанд гаргахад бас нэг чухал алхам болж буйг онцоллоо. УИХ-ын дарга уулзалтын төгсгөлд Японы парламентын хоёр танхимын даргыг Монголд айлчлахыг урьсан урилга хэвээр байгаа гэдгийг уламжилж өгөхийг хүсэв. Харин Монголд зочлох боломж олгож айлчлалын сонирхолтой хөтөлбөр гаргасан УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд, хоёр орны парламент хоорондын харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хүчин зүтгэлтэй ажиллаж байгаа УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг нарт зориуд талархал дамжуулж өгөхийг Сүзүки Мүнэо УИХ-ын даргаас хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.