Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдад цахилгаан утас илгээжээ. Түүнд, Хятадын өмнөд нутагт үерийн гамшиг нүүрлэж олон хүний амь нас эрсдэж, олон мянган хүн гэр оронгүй болж, эд материалын ихээхэн хохирол учирсанд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао Танд болон таниар уламжлан найрсаг Хятадын ард түмэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлье гэжээ.