Үндэсний эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч, Хотгойдын шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойн баярыг хөвсгөлчүүд тэмдэглэж байна. Засгийн газар энэ ойд ихээхэн ач холбогдол өгч, ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах үндэсний хороог Ерөнхий сайд С.Батболд ахлан ажилласан юм. Баяр наадмын нээлт өчигдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд болж Ерөнхий сайд тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.
Түүхт хүний мэндэлсний ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулснаар ирээдүй хойч үед эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдүүлэх, эрх чө - лөө, тусгаар тогтнолын төлөө чин шударгаар тэмцэж ирсэн түүхэн хүмүүсийн баатарлаг үйл хэргийг таниулахад чухал ач холбогдолтой боллоо. Хөвсгөл нутгаараа овоглосон иргэд маань төрөлх нутагтаа ихийг хийж бүтээж, улс эх орныхоо хөгжил цэцэглэлт, их бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож байна.
Эвлэн нэгдвэл бүтээж босгодог, зориглон хөдөлбөл санасандаа хүрдгийн сайхан жишээг хөвсгөлчүүд харууллаа. Мал сүрэг таван төрөлдөө өсөж, малын тоо, толгойгоор улсдаа тэргүүлэн, сүүлийн 30 жил аваагүй ургац хурааж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн өссөн байна. Боловсрол, эрүүл мэнд, дэд бүт цийн салбарт бодит бүтээн бай гуулалт, хөрөнгө оруулалт хийснээр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлалын салбарт ахиц гарч, хувийн хэвшлийн хэмжээ нэмэгджээ.
Бөхийн өргөө-соёл, спортын цогцолбор, их жанжин Чингүнжавын хөшөө, талбай, “Хөвсгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулж, Мөрөн сумандаа хатуу хучилттай зам тавьсан зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажил хийж, сумаа тохижуулах, ногоон хот болгох хөдөлгөөн өрнүүлж байна.
Хотгойдын Чингүнжавын түүхт ойг угтан хөвсгөлчүүд олон ястны болон яруу найргийн наадам, олон улсын эрдэм шинжилгээний бага хурал хийн Чингүнжавын түүхэн үзмэрийн үзэсгэлэн гаргаж, нийслэлчүүдэд соёл, урлагийн арга хэмжээгээ толилуулжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэ дээллийн албанаас мэ дээллээ.