Монголын ардчилсан социалист залуучууд холбоо “Залуусаа сонсъё” аяны хүрээнд “Шинэ бодлого-Шинэ хүч” бүсчилсэн чуулга уулзалт зохион байгуулж байна. Эхнийх нь буюу хангайн бүсийн чуулган энэ сарын 25-27-нд Хөвсгөл аймагт болжээ. Наймдугаар сарын 5-7-нд төвийн бүсийн уулзалт Сэлэнгэ аймагт, баруун бүсийнх Баянхонгорт, зүүн бүсийнх Дорнодод, говийн залуучуудын чуулган Өмнө говь аймагт ирэх са рын 10-22-нд болох юм байна.
Г.ЭНХ