
Гацуурт компанийн захирал Л.Чинбат хүнсэн дэх хортой, хүний биед аюултай бодисыг илрүүлэх лабораторийг эх орондоо байгуулахаар болжээ. Тодруулбал, “Гацуурт” ХХК-ийн ерөнхийлөгч Л.Чинбат Италийн Милан хотод дэлхийд тэргүүлэх хүнсний аюулгүй байдлын шинжилгээний лабораториудын нэгтэй танилцсаны дараа өөрийн фэйсбүүк хуудаснаа “Би хувьдаа Монголчууд бидний гаднаас импортлон хэрэглэж буй зарим хүнс баталгаатай эсэхэд байнга эргэлзэж, эмзэглэж явдаг. Бид л буурай орон гэсэн шиг хямд, хортой хүнсэнд нээлттэй орон байж болохгүй. Хэдий иргэдийнхээ хэрэглэж буй хүнсний эрүүл аюулгүй байдлыг төр засаг нь хянах ёстой ч төсвийн байгууллага тэр болгон хамгийн сүүлийн үеийн өндөр өртөгт тоног төхөөрөмж авах боломжгүй байдаг. Иймд эдийн засгийн хувьд үр ашиг багатай ч та бидний өдөр тутмын амьдрал, эрүүл мэндэд нэн шаардлагатай хүнсэн дэх хортой болон хүний биед аюултай зүйлсийг илрүүлэх зориулалттай дэлхийд өрсөлдхүйц лаборатори Монголдоо байгуулахаар боллоо” хэмээжээ.