“Уур амьсгалын ногоон сан”-гийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй АДАПТ төслийн хүрээнд Завхан аймагт нийт 450 га талбайд татмын ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг үе шаттай хийж байна. Үүний хүрээнд тус аймгийн Цэцэн-Уул сумын Тэгшийн гол дагуу 10 га талбайд улиас, хайлаас, бургасны 8000 суулгац тарьж, хамгаалалтын хашаа барин, орон нутагт хүлээлгэн өгсөн аж. Мөн тус аймагт дахин 150 га-д 120 мянган мод тарихаар төлөвлөж, ойжуулсан талбайн хамгаалалт болон тарьсан модны ургалтад тогтмол мониторингийн судалгаа хийж эхэлсэн гэнэ.
Татмын ойжуулалт нь гол мөрний эрэг дагуух модлог ургамлын бүрхэвчийг нэмэгдүүлж, хөрсний элэгдлийг бууруулах, усны нөөцийг хамгаалах болон экосистемийн тогтвортой байдлыг дэмжих чухал ач холбогдолтой юм.
Э.Сүйлэн