Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

NBA-гийн шинэ улирал эхэллээ

Сагсан бөмбөгийн спортын оргил лиг болох NBA-гийн 2026-2027 оны улирал өнөөдөр эхэлж байна. Өнгөрсөн зун болсон үйл явдал, солилцоог ажиглавал “Дорнод” бүсэд сүүлийн жилүүдийн хамгийн сонирхолтой өрсөлдөөн өрнөх төлөвтэй байна. Учир нь плей-оффын найман эрхийн төлөө бодитоор өрсөлдөх багийн тоо энэ бүсэд хэдийн арав давжээ. Ирэх найман сарын турш сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлыг татах “Дорнод” бүсийн гол өрсөлдөөн, хамгийн сонирхолтой үйл явдлуудыг тоймлоё.
2026-10-21

Хайртай муураа алдсан охин гээсэн зүйлээ олоход туслах аппликэйшн бүтээжээ

11 настай Х.Хувьзаяа охин хайртай муураа алдсаныхаа дараа гээсэн эд зүйл болон тэжээвэр амьтнаа олоход туслах “Аzzar.mn” сайт, “Аз” аппликейшнийг бүтээх санаа олжээ. Тэрбээр аав Э.Хишигбаярынхаа хамт уг аппликэйшнийг хоёр сарын хугацаанд хөгжүүлж, саяхан ашиглалтад оруулсан байна.
2026-10-21

Зүүн аймгуудад “чанга”, баруун болон төвийн бүсэд дулаан өвөл болох нь

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хиймэл оюун, тоон загварчлалын судалгааны хэлтсээс ирэх өвлийн “зурхай”-г гаргажээ. Тодруулбал, 11-1 дүгээр сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөс үзэхэд ирэх сард зүүн гурван аймаг, Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь болон Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дундаж (1991-2020)-аас хүйтэн байх нь
2026-10-21

Үүссэн хог хаягдлын 70.7 хувийг булжээ

Улсын хэмжээнд 2025 онд цаас 330, барилгын материал 298.4, хүнсний хаягдал 246.1 мянган тонн гарчээ. Мөн 219.7 мянган тонн хуванцар, 176.3 мянган тонн шил үүссэнийг Үндэсний статисткийн хорооноос мэдээллээ. Нийт үүссэн хог хаягдлын 70.7 хувийг ландфиллд буюу булж, 3.2 хувийг шатаан, 6.5 хувийг бусад аргаар устгасан байна.
2026-10-21

Он гарснаас хойш залилах гэмт хэрэг 13 731 бүртгэгджээ

Улсын хэмжээнд 2026 оны эхний есөн сарын байдлаар 41.4 мянган гэмт хэрэг бүртгэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр танилцуулав. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 8.8 хувиар өссөн дүн. Тухайлбал, залилах гэмт хэрэг 13 731, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1800 бүртгэгджээ.
2026-10-21

Нөмрөгийн түймрийн хохирлыг хиймэл дагуулын зураглалд үндэслэн гаргана

Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох албаныханд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир үүрэг, чиглэл өгчээ. Түймэр нийт 528 765.5 га талбайг хамарснаас Нөмрөгийн дархан цаазат газрын 468 965.7 га талбай буюу тусгай хамгаалалттай газар нутгийн 80 хувь нь шатсан байна.
2026-10-21

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Засгийн газраас өргөн барьсан 2026 оны улсын төсвийн тодотголыг УИХ хэлэлцэн баталснаар 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхлэхээр болсон. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтийг тогтоох тухайЗасгийн газрын тогтоол батлагдлаа.
2026-10-21

Эко, органик зэрэг үг орсон компаниудын нэрийг өөрчлүүлэх нь

УИХ-аас 2024 онд Органик бүтээгдэхүүний тухай хуулийг баталж, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Тус хуулийн 13.7-д органик, байгалийн цэвэр, эко, ногоон, экологийн, био, биологийн гаралтай болон тэдгээртэй агуулгын хувьд дүйцэх үгийг хуулийн этгээдийн нэрээр баталгаажуулахыг хориглосон юм.
2026-10-21

Хөдлөх бүрэлдэхүүний бүх мэдээллийг цахимжууллаа

Зам, тээврийн сайдын баталсан “Монгол Улсын хилээр хөдлөх бүрэлдэхүүн нэвтрүүлэх, бүртгэх, гэрчилгээ олгох журам”- ын дагуу Төмөр замын газраас “Хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл мэдээллийн нэгдсэн цахим систем”-ийг бий болгож хөдлөх бүрэлдэхүүн өмчлөгч эзэмшигч, түрээслэгч 62 байгууллагын мэдээллийг багтаасан аж.
2026-10-21

Орлогын эх үүсвэрээ ил тод зарлахыг редакцуудад уриалав

Хэвлэл мэдээллийн байгууллагын санхүүжилт, хамтын ажиллагаа, гэрээтэй холбоотой асуудал сүүлийн үед олны анхааралд өртөж, сэтгүүлчид хоорондоо хөлөө жийлцэж буй энэ үед Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн “Үүр” төв (Nest center)-өөс уриалга гаргажээ. Үүнд “Хэвлэл мэдээллийн байгууллагуудын санхүүжилт, орлогын эх үүсвэртэй холбоотой олон нийтийн дунд үүсээд буй эргэлзээг тайлж, иргэдийн асуултад бодитой хариулт өгөхийг төрийн байгууллагууд болон редакцуудад уриалж байна.
2026-10-21

557 мянга гаруй сурагч Төрийн дууллаа нэгэн зэрэг эгшиглүүллээ

Төрийн дууллын өдрийг тохиолдуулан өчигдөр орон даяар 910 сургуулийн 557 225 сурагч Төрийн дууллаа нэгэн зэрэг эгшиглүүллээ. Мөн 21 аймаг болон нийслэлийн төв талбайд морин цаг буюу 11.40-д эх оронч үзэл, үндэсний бахархлыг түгээн дэлгэрүүлэх арга хэмжээ зохион байгуулж, иргэд Төрийн дууллаа хамтдаа дуулав.
2026-10-21

“Ариг”-т томилогдсон төлөөлөгч “Номинхолдинг”-ийнхонд давуу байдал олгосон уу

“Номин холдинг” буþу “Улаанбаатар импэкс” ХХК, “Дэм” санхүүгийн нэгдлийн дунд өрнөсөн “Ариг” банкны хувьцаатай холбоотой дуулиан өдгөө ч дуусаагүй байна. Уг хоёр байгууллагын эзэд болох Ш.Баярсайхан, Б.Эрдэнэбат нарын нэгнээ луйвард сан гэх хэрэг өдгөө ч эцэслэн шийдэгдээгүй шүү хээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааснаас хойш хэрхсэн нь тодорхойгүй болсон.
2026-10-21

Алхах, дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь ясыг бэхжүүлдэг

Дэлхийн ясны сийрэгжилтийн эсрэг өдөр өнөөдөр тохиож байна. Жил бүрийн аравдугаар сарын 20-нд эл өдрийг дэлхий нийтээр тэмдэглэж, уг өвчний хор уршиг, урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл солилцдог билээ. Ясны сийрэгжилт нь ихэнхдээ ямар нэгэн шинж тэмдэг, зовуурь өгдөггүй аж. Гэвч хальт гишгэх, багахан гэмтэхэд бугуй, нуруу, ташаа хугарах зэргээр илэрдэг байна. Иймд ясан дахь кальцийн хэмжээг тодорхойлуулах, зөв хооллох, кальци болон Д аминдэмийг зохистой хэрэглэх, тогтмол дасгал хөдөлгөөн хийхийг эмч нар зөвлөв.
2026-10-20

“Мимо агропарк”-ийнхан 1200 га-д чихрийн манжин тариалав

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум дахь “Мимо агропарк”-ийнхан хүнсний аюулгүй байдлыг хангах, импортыг орлох үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор чихрийн манжинг 1200 га-д тариалсан нь амжилттай болж, эхний ургацаа хураан аваад байна. Жил бүр 30-40 сая ам.доллароор элсэн чихэр импортолдог манай улсын хувьд энэ нь стратегийн өндөр ач холбогдолтой үйл явдал юм.
2026-10-20

“Улаанбаатар” кино наадмаар дотоод, гадаадын шилдэг 18 бүтээлийг толилуулна

18 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын хүрээнд найруулагч Ч.Хоролдоржийн “Цагаан хадны өнгө” баримтат киног өчигдөр үзэгчдийн хүртээл болголоо. Зургаан жилийн турш зураг авалтыг нь хийсэн тус бүтээлээр Монголын говийг туулан Хятадын хил рүү нүүрс тээвэрлэдэг эмэгтэй жолооч С.Майхүүгийн амьдралыг харуулжээ.
2026-10-20

Өсвөрийн хөл бөмбөгчид ДАШТ-д оролцох нь

15 хүртэлх насныхны хөл бөмбөгийн ДАШТ-ий фестивалийг Азербайжаны Баку хотод энэ сарын 22-31-нд анх удаа зохион байгуулахаар боллоо. Эл тэмцээнд тус холбооны гишүүн 192 орны тоглогч оролцох бөгөөд сугалаагаар Монголын баг 32 хэсгээс O хэсэгт Беларус, Ботсвана, Мали, Папуа Шинэ Гвиней, Перу улсын шигшээтэй багтжээ.
2026-10-20

Өрхийн эмнэлгүүдийг ирэх амралтын өдрүүдэд ажиллуулна

Томууны өвчлөлийн дэгдэлт эхэлж буйтай холбоотойгоор нийслэлийн эрүүл мэндийн 150 төв болон дөрвөн тосгоны өрхийн эмнэлгийг энэ сарын 24, 25-ны бямба, ням гарагт 11.00-16.00 цагийн хооронд ажиллуулах болсныг нийслэлийн Эрүүл мэндийн газраас өчигдөр мэдээлэв. Тус төвийн дарга Н.Наранбаатар “Томууны өвчлөлийн 60 хүртэлх хувийг 0-6, үүний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 80 хүртэлх хувийг мөн л энэ насныхан эзэлж байна.
2026-10-20

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх офицерын гэм бурууг дэнслүүлнэ

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Цэргийн штабын хошууч цолтой офицер гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эмэгтэй хүнийг хэрцгийгээр зодсон гэх дуулиан өнгөрсөн зургаадугаар сард олны анхааралд өртөж байв. Цагдаагийн байгууллага уг хэргийг үйлдсэн Ц.П-т холбогдох хэргийг шалгаж дуусаад, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
2026-10-20