Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 54 хувиар өсжээ
Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал энэ оны эхний хоёр сард ямархуу дүр зурагтай байсныг өчигдөр тайлагналаа. Манай экспортын бүтээгдэхүүний голлох үйлдвэрлэл болох аж үйлдвэрийн салбарын нийт орлого дээрх хугацаанд 10.4 их наяд болж, өмнөх жилийн мөн үеийнхээс 3.6 их наяд төгрөгөөр буюу 54 хувиар өссөн байна. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын орлого 235.5 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлснийг ҮСХныхон хэлсэн.
2026-03-17
Сөрөг хүчин “бай”-гаа сольж, Ерөнхийлөгч төслөө зүтгүүлнэ
УИХ-ын хаврын чуулганыг өчигдөр 96 хувийн ирцтэйгээр нээв. Н.Алтанхуяг, О.Саранчулуун нар өвчтэй, Б.Тулга чөлөөтэй, Ч.Ундрам, Д.Цогтбаатар нар гадаадад томилолттой гэнэ. Тэднээс бусад 121 хүн чуулганы нээлтэд оролцож, ойрд хараагүй өндөр ирц бүрджээ. Албан тушаалаас чөлөөлөгдсөн, огцорсноосоо хойш бараа нь ховорхон харагдсан болон хурал тасалснаараа манлайлдаг эрхмүүд бүрэн цугласан байгаа нь энэ хаврын улс төр эрчимжихийг зөгнөж буй юм.
2026-03-17
М.Оюун-Эрдэнэ хөнгөн атлетикийн мастеруудын ангилалд дэлхийн аварга боллоо
Энэтхэгийн Дели хотод хөнгөн атлетикийн хэт холын 50 км-ийн ДАШТ өнгөрсөн амралтын өдрөөр болж өндөрлөлөө. Тус тэмцээнд оролцсон Монголын багаас 60-аас дээш насныхны мастеруудын ангилалд Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул, “Амор тэнгис” ХХК-ийн ажилтан, 100 км, 12 цагийн гүйлтийн (мастер ангиллын) дээд амжилтын эзэн, олон улсын хэмжээний мастер (ОУХМ) М.Оюун-Эрдэнэ 50 км зайд дөрвөн цаг найман минут 43 секундийн амжилтаар тэргүүн байр эзэлж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоов.
2026-03-16
Борооны ус зайлуулах 15.2 км урт шугам сүлжээ угсрах нь
Геодези, усны барилга, байгууламжийн газраас энэ онд хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцууллаа. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 13 байршилд 15.2 км урт авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсрах гэнэ. Мөн гурван байршилд он дамжин хэрэгжүүлж буй 3.9 км шугам сүлжээг угсарч дуусгах аж. Түүнчлэн Улаанбаатарт ус хамгийн их тогтдог Наадамчдын замын борооны ус зайлуулах 1.2 км шугамыг өргөтгөн шинэчлэхээр болжээ.
2026-03-16
Дэлхийн өгөгдлийн удирдлагын албан ёсны салбарыг нээлээ
“DAMA Mongolia chapter”-ынхан “Өгөгдөл бол цахим засгийн суурь, хиймэл оюуны тэжээл, улс орны стратегийн гол нөөц. Гэхдээ их хэмжээний өгөгдөл хуримтлуулах нь туйлын зорилго биш. Хамгийн гол нь тэрхүү өгөгдлийг хэрхэн зөв удирдах, чанарыг яаж хангах вэ гэдэг чухал. Тиймээс салбарын нээлтийн үеэр “DAMA Internation-al”-тэй энэ чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан
2026-03-16
Унших соёлыг өвлүүлэгч, дэлгэрүүлэгч цэцэрлэгүүдийг шалгаруулав
Боловсролын сайд П.Наранбаяр “Хүүхдийг номтой нөхөрлүүлэхэд томчуудын үүрэг, оролцоо их. Ялангуяа аавууд ажлаасаа орой ирээд хүүхдэдээ ном уншиж өгдөг байвал гэр бүлийн уур амьсгал халуун дулаан болж, нандин харилцаа бэхэждэг. Цаашлаад ээж, аав нар хүүхэдтэйгээ ярилцахдаа аль болох сул үг хэрэглэлгүй, сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлж байвал тэд ч эх хэлээ хурдан сурна. Багаасаа номтой нөхөрлөсөн хүүхдийн хэл ярианы болон төсөөлөн бодох чадвар маш сайн хөгждөг” гэсэн юм.
2026-03-16
Эрчим хүчний салбарынхан ажил хаях нь
Эрчим хүчний салбарын 2026-2027 оны хамтын хэлэлцээрийн явцад салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар талууд тодорхой тохиролцоонд хүрээгүй тул ажил хаяхад бэлэн хэмээн Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнгөрсөн баасан гарагт мэдэгдэв. Энэ талаар тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга А.Дагвадорж “Эрчим хүчний салбарын хэлэлцээр байгуулах ажил нэгдүгээр сарын 8-нд эхэлсэн.
2026-03-16
Г.Занданшатар загнаад төлүүлсэн гэх 1.5 их наядыг “Оюутолгой” руу алдангитай нь буцааж шилжүүлнэ
2026 оны гуравдугаар сарын 11. Лхагва гараг. Засгийн газрын ээлжит хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт “Ерөнхий сайд Г.Занданшатарын хатуу шаардлагад “Рио Тинто” буулт хийж, “Оюу толгой” ХХК-иас татварын акт болох 1.5 их наяд төгрөгийг төрийн дансанд өчигдөр шилжүүлсэн” хэмээн мэдэгдэв. Улмаар, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч мэдээллийг тэр өдөр болон маргааш нь нэгэн жигд цацлаа.
2026-03-16
БНХАУ 2035 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 2020 оныхоос хоёр дахин нэмэгдүүлнэ
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуан тус улсын XV таван жилийн төлөвлөгөө болон Монгол-Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар өнгөрсөн баасан гарагт мэдээлэл өглөө. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хятадын “Хоёр чуулган” амжилттай болсныг онцолж, тэрбээр энэхүү арга хэмжээ нь тус улсын бодлого, хөгжлийн чиг хандлагыг танин мэдэх, Хятадын боломжийг ашиглах “цонх” болдгийг тодотгов. Мөн өнөө жил Хятадын Коммунист нам (КН) байгуулагдсаны 105 жилийн ой тохиож буй бөгөөд Хятад улс XV таван жилийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэх хариуцлагатай үедээ ирснийг илтгэлдээ дурдсан юм.
2026-03-16
Д вирусний эсрэг булевиртид эмийн эмчилгээнд хамрагдахаар 3000 хүн хүлээж байна
Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/272 дугаар тушаалын дагуу гепатит Д вирусний халдварын үед булевиртид эмийн эмчилгээг Монголд нэвтрүүлсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт 180 хүнийг эмчилгээнд хамруулсан бөгөөд тэдний төлөөлөлтэйЭрүүлмэндийн сайд болон бусад албаныхан уулзаж, санал бодлыг нь сонсжээ. Өөрөөр хэлбэл, олон улсын эмчилгээний удирдамжид уг эмийг 96 долоо хоног хийхээр баталсан байдаг. Энэ хугацаанд эмчилгээнд хамрагдаад дуусаж буй иргэд болон шинэ хүмүүст дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ.
2026-03-16
Удаан зогсохыг хориглосон газар автомашинаа байрлуулбал шийтгэлийн хуудас наана
Нийслэлийн авто замуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэлийн хуудас нааж эхэлжээ. Тодруулбал, тээврийн хэрэгслээ хориглосон газарт байрлуулсан, зорчих хэсэгт түр болонудаанзогсохжурамзөрчсөнболЗөрчлийнтухай хуулийн дагуу арга хэмжээ тооцож, зөөж тээвэрлэх юм.
2026-03-16
Төсвийн зарлагыг хэт нэмэхгүй байж, алдагдлыг бууруулахыг зөвлөв
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс “Монгол Улсын 2027-2029 оны дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулахад ашиглах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалын тайлан”-гийн үр дүнгийн талаар өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийв. Манай улсын 2025 оны эдийн засгийн дотоод өсөлт ахисан боловч энэ нь дунд хугацаанд тогтвортой үргэлжлэх боломж хязгаарлагдмал байгаа аж.
2026-03-16
Давсны хэрэглээг багасгах нь бөөрний үйл ажиллагаанд тустай
Жил бүрийн гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гарагт Бөөр хамгаалах дэлхийн өдөр тохиодог уламжлалтай. Одоогоор дэлхийн 200 гаруй оронд эл өдрийг тэмдэглэж буйн нэг нь манайх юм. Бөөрны архаг өвчин, дутагдал сүүлийн жилүүдэд манайд огцом нэмэгдсэн.
2026-03-13
Нүүдлийн уламжлалт мэдлэг, туршлагыг сурагчдад өвлүүлэх нь
ЮНЕСКО-гийн “Тогтвортой хөгжлийн боловсрол-2030” санаачилгын хүрээнд Монголын нүүдлийн соёл, байгальтай зохицон амьдрах уламжлалт мэдлэгийг орчин үеийн боловсролын системд нэвтрүүлэх төсөл Хэнтий аймагт хэрэгжүүлж эхэлжээ.
2026-03-13
Урагшгүй төрийн алба, ухамсаргүй иргэдээс болж Далай ээжийг хилэгнүүлсээр байх уу
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол, Оросын хамтарсан загасчлалын наадам Хөвсгөл аймгийн Ханх сумд өнөөдөр болно. Монгол, ОХУ-аас наадамд оролцох, сонирхохоор олон хүн Дорнын хөх сувдыг зорих нь тодорхой. Ханх сумд болох эл наадмын үеэр монгол, орос хүмүүс загасчлахаас гадна урлаг, соёл, спортын олон арга хэмжээнд оролцож, наадаж цэнгэдэг аж.
2026-03-13