Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/272 дугаар тушаалын дагуу гепатит Д вирусний халдварын үед булевиртид эмийн эмчилгээг Монголд нэвтрүүлсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт 180 хүнийг эмчилгээнд хамруулсан бөгөөд тэдний төлөөлөлтэйЭрүүлмэндийн сайд болон бусад албаныхан уулзаж, санал бодлыг нь сонсжээ. Өөрөөр хэлбэл, олон улсын эмчилгээний удирдамжид уг эмийг 96 долоо хоног хийхээр баталсан байдаг. Энэ хугацаанд эмчилгээнд хамрагдаад дуусаж буй иргэд болон шинэ хүмүүст дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ.
ЭлэгнийгепатитВ,Двируснийхалдвартай 4000 орчим хүн ХӨСҮТ-ийн хяналтад байдаг аж. Өнгөрсөн онд албан бичгээр авсан судалгаагаар орон нутагт эдгээр вирусний халдвартай 3000 хүн эмчийн хяналтад байдаг, тэд эл эмчилгээнд хамрагдахаар хүлээж буй гэсэн тоон мэдээлэл гарсан байна. Гэвч нийт 180 гаруй хүнийг л шинэээр эмчилгээнд хамруулах боломжтойг мэргэжилтнүүд хэлэв. Үүний хүрээнд Д вирусний эсрэг булевиртид эмийн эмчилгээнд хамруулах журмыг шинэчлэн батлахаар ажиллаж буй гэнэ. Ингэснээр ирэх дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт ажлын хэсэг хуралдан, иргэдийг эмчилгээнд хамруулах юм байна. Өнгөрсөн хугацаанд иргэдийг эмчилгээнд хамруулахтай холбоотой зөрчлүүд илэрч, ХӨСҮТ-д ЭМЯ-наас хоёр удаа шалгалт хийжээ. Мөн эмчилгээнд хамруулах эмч нарын багийн бүрэлдэхүүнд өвчтөний төлөөллийг ажиглагчаар оруулахыг салбарын сайд нь үүрэг болгов. Ташрамд, булевиртид нь гепатит Д вирусний халдварыг эмчлэхэд үр дүнтэй, 47 амин хүчлээс тогтсон нийлэг эм юм. Мөн элэгний эсэд уг вирус нэвтрэхийг саатуулах үйлчилгээтэй юм байна.
Ч.Болор