Хүн амын дундаж наслалт нэмэгдэхийн хэрээр иргэдийн хөдөлмөр эрхлэх хугацаа уртсаж байна. Үүнийг дагаад ажил хөдөлмөр эрхлэх хугацаандаа сайн дураараа хуримтлал үүсгэж, ирээдүйд улсын тэтгэврээс гадна олон эх үүсвэрээс орлого авах иргэдийн сонирхол нэмэгдсээр буй. Иймд холбогдох талуудын оролцоог ханган, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болсон бөгөөд уг төслийн нээлттэй хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлгээр салбарын мэргэжилтнүүд хувийн нэмэлт тэтгэврийн олон улсын туршлага, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө болон Монгол Улсад нэвтрүүлэхэд ту лгарч буй сорилтуудын талаар санал солилцсон юм. Манай улсад одоогоор 135.7 мянган иргэн сайн дурын тэтгэврийн сан болон даатгалын бүтээгдэхүүнд хамрагдаж, 63.4 тэрбум төгрөгийн хуримтлал үүсгээд байгаа ч энэ харилцааг зохицуулсан бие даасан хууль байхгүй учраас иргэдийн эрх ашиг зөрчигдөх эрсдэл АН: Авлигажсан системийг МАН 10 жилийн турш угсарсан УЛС ТӨР НИЙГЭМ Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцүүлэв дагуулсаар байна.
ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул “Эл хуулийн төслийн гол зохицуулалт нь ажилтан болон ажил олгогч харилцан зөвшилцөж, гэрээний үндсэнд тодорхой хэмжээний шимтгэл төлөх замаар тухайн хүний ирээдүйн нийгмийн баталгааг хангах, хуримтлал үүсгэх боломж олгоход чиглэж байгаа. Төрөөс шимтгэлийн хувь хэмжээг тогтоохгүй бөгөөд энэ нь зөвхөн ажилтан, ажил олгогч хоорондоо тохиролцсон хөтөлбөр байх юм. Харин уг хөтөлбөрийг албан ёсоор бүртгэлжүүлж, баталгаажуулах шаардлагатай” гэв. Мөн дэд сайд Б.Солонгоо “Томоохон аж ахуйн нэгж, байгууллагууд ажилтнууддаа зориулан хувийн нэмэлт тэтгэврийн сан бий болгож эхэлсэн. Гэвч эдгээр сангийн үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчин хангалтгүй. Улмаар энэ нь ажилтнуудын эрх ашгийг хамгаалахад хүндрэл учруулж байна. Тиймээс нэмэлт тэтгэврийн тогтолцоог сайн дурын үндсэнд ажилтан , ажил олгогч хамтран бүрдүүлж, мэргэшсэн компаниар удирдуулснаар иргэд зөвхөн Нийгмийн даатгалын сангаас хамааралгүй, олон эх үүсвэрээс тэтгэврийн орлого авах боломж бүрдэнэ” гэсэн юм.
У.Сүрэн