Газар хөдлөлт 28 хувиар өсжээ
Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2023 оны эхний хагас жилийн байдлаар 2354 бүртгэгдсэн байна. Тодруулбал, объектын түймэр 1699 удаа бүртгэгдсэн бол газар хөдлөлт 41 удаа бүртгэгджээ.
2023-07-18
Цаасан дээрх цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хэзээ ашиглалтад оруулах нь тодорхойгүй
Иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэхээр энэ онд гэр хорооллын 16 байршилд тохижилт, ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болсон. Үүний хүрээнд 11 байршилд тохижилтын ажлыг нь эхлүүлсэн бөгөөд баяр наадмаас өмнө дуусгах тухай нийслэлийн холбогдох албаныхан мэдээлж байлаа. Бичил цэцэрлэгт хүрээлэнгүүдийн ажлын явц ямар байгааг бид сурвалжиллаа.
2023-07-18
620 толгой монгол тарвагыг сэргээн нутагшуулжээ
Хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн Монгол оронд түгээмэл тархалттай байсан монгол тарвага нь түүхэн тархац нутагтаа ихээхэн ховордож, жил дараалаасан ган тохиосны улмаас 2000-аад оны сүүл гэхэд ихэнх газар устаж үгүй болсон
2023-07-17
Ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
Өнөөдөр, маргааш төв, зүүн, говийн аймгуудын нутгаар их хэмжээний дуу цахилгаантай аадар бороо учраас ард иргэд, малчид, аялагчдыг болзошгүй үер, аянга, салхинаас сэрэмжтэй байхыг УЦУОХ-гээс анхааруулж байна.
2023-07-13
Хөвсгөлийн ихэнх нутаг, Булганы баруун хэсгээр их хэмжээний усархаг бороо орно
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2023-07-10
Дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орох нь
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын мэдээллийг хүргэж байна. Долоодугаар сарын 10-12-нд төвийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээтэй, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2023-07-09
Сэрэмжлүүлэг: Туул голын үерийн эрсдэлтэй байршил
Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин нэмэгдэж 270 см хүрэх эрсдэлтэй байна. Тодруулбал, #River_Garden #Khan_Hills, #Hunnu 2222 #King_Tower, #Marshal_Town, #Агниста #Bella_vesta, #SkyGraden хорооллууд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч анхаарал болгоомжтой байхыг Нийслэлийн онцгой байдлын албанаас мэдээллээ.
2023-07-08
Ерөө голын түвшин 53 см-ээр нэмэгджээ
Ерөө голын долдугаар сарын 6-ны 8 цагийн байдлаар Ерөө сум орчим усны түвшин 415 см-т хүрч, өмнөх өдрөөс 53 см-ээр нэмэгдэж, үерийн түвшнээс 47 см-ээр нэмэгджээ.
2023-07-07