Улаанбаатар хот руу хүн, малын халдварт өвчин дамжихаас сэргийлэх, илрүүлэн ариутгаж, хязгаарлах замаар нийслэлчүүдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилго бүхий Мал эмнэлгийн хяналт, ариутгал, халдваргүйжүүлэлтийн байгууламж барьж, ашиглалтад оруулахад бэлэн болголоо. Налайх дүүргийн тавдугаар хороонд байрлах, 480.31 ам метр талбайтай уг байгууламжийг хотын төсвийн хөрөнгөөр босгожээ. Ингэснээр зүүн бүсээс хот руу нэвтрэх мал, амьтны хууль бус ан, наймааг таслан зогсоох, зоонозын өвчний эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой гэв.
Мал эмнэлгийн хяналт, ариутгалын уг байгууламж нь шалган нэвтрүүлэх, агуулах, худгийн барилга, малын хашаа, саравч, ариутгал татуурга, цахилгаан хангамж, гаднах ус хангамж зэргээс бүрдсэн аж. Бүтээн байгуулалтыг “Сутаймандах” ХХК гүйцэтгэж, нийслэлээс техникийн хяналтыг хэрэгжүүлжээ.
О.Оргилох