Улаанбаатарт 22 хэм дулаан байна
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Улаанбаатарт өдөртөө 22, шөнөдөө 11 хэм дулаан байна.
2023-07-07
Хан-Уул, Баянзүрх, Баянгол, Сүхбаатар дүүргийн нутагт үерийн нөхцөл байдал хүндэрчээ
Үерийн нөхцөл байдал хүндэрсэн Баянзүрх дүүргийн 1, 25 дугаар хороо буюу Зам тээврийн хөгжлийн яамны уулзвараас “Нарантуул” ОУХТ, Хан-Уул дүүргийн Механикийн сургуулийн уулзвараас ТЭЦ-3-ын уулзвар хүртэл, мөн “Натур”, “S Outlets” болон “Их наяд” төвийн орчим гэсэн байршилд ажлын хэсэг хоёр хуваагдан нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, арга хэмжээнүүдийг газар дээр нь авч хэрэгжүүлж байна.
2023-07-06
Голын түвшин өдөрт 10-80 см-ээр нэмэгдэж байна
Олон жилийн дунджаар Улаанбаатар хотод 7-р сард 756.4 мм хур тунадас ордог бол энэ жилийн долдугаар сарын эхний 6 хоногт 47 мм буюу долдугаар сард ордог хур борооны 62 хувь нь ороод байгаа юм.
2023-07-06
Жуулчдад олгох наадмын тасалбарыг яам хуваарилах нь тохиромжгүй гэв
Үндэсний их баяр наадмын тасалбарыг жуулчны компаниудад хуваарилах ажлыг Монголын аялал жуулчлалын холбоо, нийслэлийн Аялал жуулчлалын газар хариуцан зохион байгуулж ирсэн билээ. Өнөө жил жуулчдад хэчнээн суудал олгох, тур оператор компаниудын хүсэлтийг хэдийнээс хүлээн авах тухай мэдээллийг наадам зохион байгуулах комисс оройтуулж өгснөөс дээрх байгууллагууд өнгөрсөн долоо хоногт л тасалбараа хуваарилсан юм. Гэтэл наадам болоход долоо хүрэхгүй хоног үлдээд байхад БОАЖЯ тасалбар хуваарилалтыг дангаараа хариуцан ажиллахаар болсноо мэдэгджээ. Үүнд унтууцсан аялал жуулчлалын компаниуд Монголын аялал жуулчлалын холбоогоор дамжуулан БОАЖ-ын сайдад хүсэлт гаргасан байна.
2023-07-05
Алтаад, Чулуут, Суман голд 520 мянган жарамгай нутагшуулжээ
Тул болон агнуурын бусад зүйлийн загас хамгаалах, зориудын аргаар үржүүлэх, сэргээн нутагшуулах төсөл хэрэгжүүлж буй “Чулуут тул” төрийн бус байгууллагынхан Сэлэнгэ мөрний эхэд орших Чулуут, Суман, Алтаад голд зэвэг, хадрангийн 520 мянган жарамгай нутагшуулжээ. Ингэснээр тэд Чулуут голын ай савын загасны тоог 2 250 000-аар нэмэв. Тус байгууллагынхан сүүлийн дөрвөн жилийн хугацаанд загасыг лабораторийн орчинд зориудаар үржүүлж, амьдрах чадвартайг нь голд нутагшуулсан юм. Судлаач, мэргэжилтнүүд “Чулуут тул-2030” төслийн хүрээнд 15 сая загас үржүүлж, Сэлэнгэ мөрний эхэд нутагшуулах зорилт тавьсан бөгөөд өдгөө үүнийхээ 15 хувьтай тэнцэхүйц тооны жарамгайг дээрх голуудад тавиад байна.
2023-07-05
Төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 65 хувьтай байна
Төслөөр Баян-Өлгий, Өлгий сум 4,200м3/хоног, Завхан, Улиастай сум 3,000м3/хоног, Дорнод, Хэрлэн сум 10,000м3/хоног, Говьсүмбэр, Сүмбэр сум 2,000м3/хоног, Увс, Улаангом сум 3,000м3/хоног тус тус хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барихаар ажиллаж байна.
2023-07-05
“Ойн түншлэл”-ийн хүрээнд хэрэгжүүлэх ажлаа тодорхойллоо
“Ойн түншлэл”-ийн хүрээнд байгуулсан санамж бичгийн гол зорилго нь ойг нөхөн сэргээх, зохистой ашиглах, хамгаалах ажлыг дэмжих байдлаар ойд түшиглэсэн орлогын эх үүсвэр бий болгож, эдийн засгаа дэмжихэд чиглэж буй аж. Тухайлбал, ойн аж ахуйд суурилсан ажлын байр нэмэгдүүлэх, үйлдвэрлэл бий болгох, гадаадаас хөрөнгө оруулалт татах, цөлжилт, газрын доройтол бууруулах, эрчимжсэн мал аж ахуйн хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөжээ.
2023-07-04
Ойн түншлэлд ази тивээс монгол улс оржээ
“Ойн түншлэлийн тухай Монгол Улс болон Европын Холбоо хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хэрэгжилтэд Бодлогын дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.
2023-07-03