36 тарвага агнасан зөрчилд 29.5 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдууллаа
Тарваганы экологи, эдийн засгийн үнэлгээ нь 410 мянган төгрөг. Эл амьтныг амьтныг хууль бусаар агнасан тохиолдолд үүнийг хоёр дахин нэмэгдүүлсэн дүнгээр нөхөн төлбөр ногдуулах хуультай. Баянхонгор аймагт гарсан гурван зөрчилд үүний дагуу 29.5 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, төлүүлжээ.
2023-08-22
“Магнай трейд” ХХК 2.5 тэрбум төгрөг нэхэмжилжээ
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянаад, Засаг даргын шийдвэр үндэслэлтэй гэж үзсэн ч нэхэмжлэгч давж заалдсанаар эл маргаан дөрөв дэх жилдээ үргэлжилж буй аж. Хэргийг өнгөрсөн онд Хэнтий аймгийн шүүхэд шилжүүлэхэд компанийн талд шийдвэр гаргасан учир нэхэмжлэгч тал хариуцагчийн оршин суугаа харьяаллын шүүхэд дахин ханджээ.
2023-08-18
2023 он гарснаас хойш 49 хүн усны ослоор амиа алджээ
Үүний 35 нь насанд хүрэгч, 14 нь хүүхэд байж. Долдугаар сарын 25-наас хойш улсын хэмжээнд 18 хүн ийм шалтгааны улмаас амиа алдсан байна. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид усны ослын дуудлагаар ажиллахдаа есөн хүний амь аварсны тав нь бага насны хүүхэд байсан гэнэ. Хамгийн сүүлд Сэлэнгэ аймгийн Сайхан сумд 15 настай хүүхэд усанд энджээ. Хүү адуугаа эрж яваад Орхон голд осолдсон бөгөөд аврагчид түүний цогцсыг гурван өдрийн дараа буюу өчигдөр олсон байна.
2023-08-17
Нүүрсний хулгай: Экспортоос чадахаа болиод импортолж “идэхээр” шийдсэн үү
Үүнд шаардлагатай 242 сая төгрөгийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргаад, 80 тонн хагас коксжсон нүүрсийг БНХАУ-аас оруулж ирээд судалсан. Нийт 97 удаагийн галлагаа хийж үзсэн. Үр дүнг нь шинжлүүлсэн. Ингэхэд тоосонцор, дэгдэмхий чанар нь буурсан. Хүхрийн хэмжээ, үнслэг зэрэг буурсан үр дүн гарсан байна.
2023-08-16