Ирэх сараас 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэлд хотын дугаар олгохгүй
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас өнгөрсөн оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 8-наас импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх тогтоолыг хэрэгжүүлж эхэлсэн юм. Гэсэн хэдий ч уг баталсан дээд хязгаарт багтаан зургаан шалгуур үзүүлэлтээр нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг олгохоор болсон билээ. Ийнхүү өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-наас эхний дөрвөн шалгуур үзүүлэлтийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд удаах хоёр шалгуур үзүүлэлтийг ирэх сарын 1-нээс хэрэгжүүлнэ.
2025-05-12
Улаанбурхан өвчиний хавьтлын тоо 11819-д хүрчээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1723 бүртгэгдснээс 275 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Харин 263 нь гэрээр эмчлүүлж байгаа бол эдгэрсэн 1185 байна. Одоогийн байдлаар хавьтал болсон нийт 11819 тохиолдол бүртгэгджээ.өвчин юм.
2025-05-12
“Алтан өргөө” наадамд 66 орны 259 бүтээл өрсөлдлөө
13 дахь удаагийн “Алтан өргөө” олон улсын кино наадмыг найруулагч Жян Шяошюанийн “To kill a Mongolian horse“ киногоор нээлээ. Эл кино нь Венецийн болон Бусаны кино наадамд өрсөлдсөн шилдэг бүтээл гэдгийг зохион байгуулагчид онцолсон.
2025-05-12
“Мэдлэгтэй биш, сэтгэлтэй хүн л сувилагчаар ажиллаж чадна”
Пүрэв гаргийн 08.30 цагийн үед Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсийн төв орчимд нам гүм байлаа. Хоёр давхар тоосгон, “Хүлээн авах” гэсэн хаягтай барилгын баруун талд хэдэн хүн нарлаж буй бололтой сууцгаана. Дэргэд нь цайвар ногоон өнгийн хувцастай сувилагч зогсож, тэдэнтэй ярилцах бөгөөд давхар “хянасан” байдалтай харагдана. Тэдгээрийн цөөнгүй нь гялаан толгойтой байх юм.
2025-05-12
Шороон шуурга шуурна
Тавдугаар сарын 12-нд Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүснэ.
2025-05-12
Зөвлөлтийн дайчдын дурсгалыг хүндэтгэж, цэцэг өргөлөө
ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба тэргүүтэй Зэвсэгт хүчний удирдлагууд ОХУ-ын ЭСЯ-наас зохион байгуулсан Эх орны дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолбор, маршал Г.К.Жуковын болон Монгол ард скадрилын хөшөөнд цэцэг өргөв.
2025-05-10