ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба тэргүүтэй Зэвсэгт хүчний удирдлагууд ОХУ-ын ЭСЯ-наас зохион байгуулсан Эх орны дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолбор, маршал Г.К.Жуковын болон Монгол ард скадрилын хөшөөнд цэцэг өргөх ажиллагаанд оролцож хүндэтгэл үзүүллээ. Уг арга хэмжээнд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг тэргүүтэй БХЯ-ны удирдлагын бүрэлдэхүүн Монгол Улсад суугаа зарим зарим улсуудын элчин сайд, дипломат ажилтнууд түүнчлэн иргэдийн төлөөлөл оролцов.
Москва хотод зохион байгуулагдсан “Цэргийн ёслолын жагсаал”-д манай алба хаагчид оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт тэргүүтэй төлөөлөгчид зочид хүндэт зочноор оролцсон. Хүн төрөлхтөний түүхэнд гай гамшиг учруулсан уг дайны эхний өдрөөс л манай улс цорын ганц үнэнч холбоотон байж, ялалтыг хамтдаа тунхагласан юм.
Дайны жилүүдэд Монголын ард түмнээс үзүүлсэн тусламжын хэмжээ нь хүн ам, эдийн засгийн чадавхитай харьцуулсан үзүүлэлтээр тухайн үед тусламж үзүүлсэн улс орнуудыг тэргүүлээд зогсохгүй, ялалтад хүрэхэд жинтэй хувь нэмэр оруулсаныг одоо ч тус улс өндрөөр үнэлсээр байдаг. Энэ онд мөн Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн түүхэн ой мөн тохиож байгаа бөгөөд ахмад үеийнхээ баатарлаг үйл хэргээр бахархаж, залуу үедээ энэ түүхэн үйл явдлын ач холбогдлыг сурталчлах олон хэлбэрийн арга хэмжээ зохион байгуулагдах юм.