Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

“Хөгжлийн банк” гэх хэргийг хэлэлцэж буй Дээд шүүхийн шүүгч нар зөвлөлдөж эхэллээ

“Хөгжлийн банк” гэх хэргийг хэлэлцэж буй Дээд шүүхийн шүүгч нар зөвлөлдөж эхэллээ
2024-12-05

Английг эзэгнэж буй египет “фараон”

“Ливерпуль” багийн лидер М.Салах энэ улирлыг тун одтой эхлүүлээд байна. Английн Премьер лигийн сүүлийн тойрогт “Манчестер сити”-г 2:0-ээр хожиход тэрбээр нэг гоол оруулж, нэг гоолын дамжуулалт өгснөөр эл гайхалтай формоо үргэлжлүүлэв. Египет тоглогч багийнхаа хоёр гоолд оролцсоноор “Ливерпуль” итгэл төгс ялалт байгуулах, улмаар лигийг есөн онооны илүүтэй тэргүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Хэрэв энэ тоглолтод “Ливерпуль” ялагдсан бол араас нэхэгч багаасаа зургаан онооны зөрүүтэй болох байсан юм.
2024-12-04

“Хүний эрх ба төсөв, тэгш байдал” сэдэвт сэтгүүл зүйн бүтээлийн уралдаан зарлалаа

Энэ сарын 10-нд тохиох Хүний эрхийн олон улсын өдрийг угтан ХЭҮК, Монголын эмнести интернэшнл, “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб хамтран “Хүний эрх ба төсөв, тэгш байдал” сэдвийн хүрээнд сэтгүүл зүйн бүтээлийн уралдаан зарлажээ.
2024-12-04

Хөрс хамгааллын бодлого, тогтвортой менежментийн талаар хэлэлцэнэ

Хөрс хамгааллын бодлого, тогтвортой менежментийн талаар хэлэлцэнэ
2024-12-04

Элсэлтийн шалгалтад оролцогчдод сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна

Энэ оны хоёр дахь буюу өвлийн элсэлтийн шалгалт маргааш орон даяар эхэлнэ. Тус шалгалтад оролцогчдод зориулан сэтгэл зүйн зөвлөгөөг Боловсролын үнэлгээний төвийнхөн өгч байна. Шалгуулагчид мэргэжлийн сэтгэл зүйчээс зөвлөгөө авах бол дээрх төвийн фэйсбүүк хуудасны чатаар холбогдох боломжтой. Эсвэл 70119498 дугаарын утас руу 08.30-17.30 цагийн хооронд залган зөвлөгөө авч болох нь.
2024-12-04

Төв талбай, Үндэсний соёл, амралтын хүрээлэнд сүлд мод засжээ

Арванхоёрдугаар сар айлчилж, 2025 он гарахад 27 хоног үлдлээ. Шинэ жилийн баярын хамгийн гайхамшигтай, бас хүн бүрийн хүсэн хүлээдэг зүйлсийн нэгт сүлд мод зүй ёсоор багтдаг. Иймд албан байгууллага, айл өрхүүд хэдийн модоо засаж, гоёл чимэглэлээ зүүгээд эхэлжээ. Тухайлбал, нийслэлчүүд шинэ оноо угтаж төв талбайдаа сүлд мод засдаг уламжлалтай.
2024-12-04

Б.Мөнхбат: 207 дугаар байрыг буулгах ажлын худалдан авах ажиллагааг энэ долоо хоногт зарлана

2024 оны нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлтэд өртсөн. Уг байрыг дахин засварлахгүйгээр нурааж, шинээр барих шаардлагатай гэсэн улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэн нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. 2024 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн уг захирамжаар 207 дугаар байрыг буулгаж шинээр барих юм. Энэ талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатаас тодрууллаа.
2024-12-04

Суудлын автомашины импорт 72.4, ачааных 41.1 хувиар өсжээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гаалийн ерөнхий газраас автомашины импорт, нүүрсний экспорттой холбоотой энэ оны статистик мэдээллийг танилцуулав. Манай улс 2024 оны эхний 11 сард суудлын 115 667, ачааны 26 801 автомашин импортолсон нь аль аль нь өнгөрсөн оны мөн үеийнхээс өссөн дүн аж. Хилээр оруулж ирсэн суудлын машины тоо өнгөрсөн жилийнхээс 72.4, ачааных 41.1 хувиар өсжээ.
2024-12-04

“Дэлхийн өв болсон газраа сүйдлэхийн оронд Бургастайн боомтыг хөгжүүл”

Говийн их дархан цаазат газрыг устган, Нарансэвстэйн боомт нээж, уул уурхайн зам тавихыг эсэргүүцэн Говь-Алтай, Баянхонгор аймгийн зарим сумын Нутгийн зөвлөл, “Хавтгай, мазаалай, их говио аваръя” төрийн бус байгууллагынхан болон иргэдийн төлөөлөл өчигдөр мэдээлэл өглөө. Говь-Алтай аймгийн Цогт, Эрдэнэ, Алтай, Баянхонгорын Шинэжинст, Баян-Өндөр сумын иргэд хамтран “Хавтгай, мазаалай, их говио аваръя” төрийн бус байгууллагыг байгуулжээ.
2024-12-04

Хөгжлийн бэрхшээлтэй залуус гэрэл зургаар дамжуулан дуу хоолойгоо илэрхийллээ

Хөгжлийн бэрхшээлтэй залуус гэрэл зургаар дамжуулан дуу хоолойгоо илэрхийллээ
2024-12-04

Сайжруулсан түлшний үнийг ирэх оноос нэмэх нь

Улаанбаатар хотын айл өрх, аж ахуйн нэгжүүдийг сайжруулсан түлшээр хангадаг “Тавантолгой түлш” компанийн менежментийг нийслэлд шилжүүлээд буй билээ. Үүнтэй холбоотойгоор тус компанийн менежментийг хэрхэн шинэчлэхээ хотын дарга Х.Нямбаатар саяхан нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдөд танилцуулсан байна.
2024-12-04

Нийт нутгийн 50 хувьд зуд болох эрсдэлтэй

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийнхэн зудын эрсдэлийн зургийг хүйтний улиралд тогтмол танилцуулдаг билээ. Энэ жилийн хувьд манай орны нийт нутгийн 50 хувьд зуд болох эрсдэлтэй гэсэн төлөвийг тус хүрээлэнгийнхэн гаргасан байна.
2024-12-04

Олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээнд Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Доржнамжил нар тэргүүллээ

Испанийн Мадрид хотноо зохион байгуулсан Олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээнд Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Доржнамжил нар тэргүүлжээ. Удаах байрт Франц болон Польшийн баг шалгарсан бол гуравдугаарт Филиппин улсын сйилбэрчид жагссан байна.
2024-12-04

ГЗБГЗЗГ-ын дарга асан Ц.Ганхүүг дахин шалгуулахаар шийдвэрлэжээ

Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газар (ГЗБГЗЗГ)-ын даргаар ажиллаж байсан Ц.Ганхүүд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Батболор даргалан өчигдөр хийлээ.
2024-12-04

Туул гол руу бохироо нийлүүлсэн “Вайнд майнд” ХХК-ийн үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоолоо

Дугарсүрэнгийн Тайванбаяр гэх хаягтай иргэний нийгмийн сүлжээнд оруулсан “Туул гол руу бохир ус нийлүүлж байна” гэх мэдээллийн мөрөөр Туул голын сав газрын захиргааны мэргэжилтнүүд Булган аймгийн Бүрэгхангай сумд хяналт шалгалт хийгээд “Вайнд майнд” ХХК-д холбогдох хууль бус үйлдлийг илрүүлжээ.
2024-12-04

Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 5, 6-нд Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно.
2024-12-04

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёль цэргийн онц байдал зарласан шийдвэрээ цуцлав

Арванхоёрдугаар сарын 3 буюу өчигдөр орой БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёль цэргийн онц байдал зарлаж буйгаа мэдэгдсэн ч цагийн дараа уг шийдвэрээ цуцалжээ. БНСУ-ын сөрөг хүчин нь яаралтай иргэдээ цуглуулж шөнө жагсаал болж иргэд ихээр цугларсан  нь эл шийдвэрт нөлөөлсөн гэнэ.
2024-12-04

Ээзгий нь хүнд металлыг биеэс гадагшлуулж, цацрагийн нөлөөнөөс хамгаалдаг

Ээзгий нь элэгний өвчнийг илаарьшуулах, хүнд металлыг биеэс гадагшлуулж, цацрагийн нөлөөнөөс хамгаалах ач тустай юм байна. Мөн элгэнд өөх ихээр хуримтлагдахаас сэргийлж, үе мөчний өвдөлт, хэт таргалалт, архаг хууч өвчинд тустай аминхүчлийг их хэмжээгээр агуулдаг аж.
2024-12-03