Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр “UB cab” компанийн үйл ажиллагаатай танилцсан байна. Энэ нь 1.8 сая хэрэглэгч, 120 мянга гаруй жолоочтой такси үйлчилгээ эрхлэгч компани юм. Тус компанийн гүйцэтгэх захирал О.Золбаяр “Сүүлийн таван жилд “UB сab” компани улсын төсөвт 11, жолооч нар нь 4.1 тэрбум төгрөгийн татвар төлсөн. Бид жолооч нараа төрийн үйлчилгээ, захиалгат болон жуулчин тээвэрт хамруулж, тогтмол орлоготой, цаашлаад машинаа шинэчлэх, орон сууцтай болгоход бодлогын дэмжлэг үзүүлдэг” хэмээн танилцуулав. Ерөнхийлөгч энэ үеэр тус компанийн ахмад жолооч Л.Баасанбаярт Гавьяат тээвэрчин цол хүртээсэн байна. Тээврийн салбар нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний найм, нийт ажиллах хүчний 6-8 хувийг эзэлдэг аж.