Данх цэвэрхэн бол цахилгаанаа 20 хувиар хэмнэнэ
Цахилгааны үнийг энэ сарын 15-наас эхлэн 30 хувиар нэмээд буй билээ. Мөн эх үүсвэрүүдийн хүчин чадлаас хамааран энэ өвөл цахилгаан хязгаарлаж болзошгүй талаар албаныхан анхааруулах болсон.
2024-11-24
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
НИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 18 дугаар тогтоолоор нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730,000 байхаар тогтоосон. Үүнтэй холбоотойгоор арваннэгдүгээр сарын 8-наас импортоор орж ирсэн автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байхаар шийдвэрлэсэн. Дээрх тогтоолыг цуцлах, тээврийн хэрэгслийн бүртгэлийн шалгуур үзүүлэлтийг цуцлах хүсэлтийг энэ сарын 14-ний өдөр "Эко автомашин импортлогчдын холбоо” ТББ-аас ирүүлсэн. Энэ хүрээнд өнөөдөр НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзаж, тэдний хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэдгийг тайлбарлалаа.
2024-11-23
Зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, ихэнх нутгаар хүйтэрнэ
23-ны өдөр Ховдын өмнөд хэсэг, Говь-Алтайн ихэнх нутгаар ахиухан хэмжээний цас орж, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Булганы нутаг, Өвөрхангайн хойд хэсгээр цасан шуурга шуурч, 24-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
2024-11-23
Хөтөч, тайлбарлагчдад үнэмлэх олгож, зэрэглэл тогтоох нь
Олон улсад хөтөч, тайлбарлагчийг нэр хүндтэй ажил мэргэжилд тооцож, үнэмлэх олгодог жишиг бий гэнэ. Манай улсад аялал жуулчлалын улирал богино, нарийн мэргэжилтэн бэлтгэдэггүй зэргээс болоод хөтөч, тайлбарлагчдад мэргэжлийн үнэмлэх олгох ажлыг орхигдуулж иржээ. Харин өнгөрсөн онд шинэчлэн баталсан Аялал жуулчлалын тухай хуульд энэ чиглэлээр ажилладаг хүмүүст үнэмлэх олгох, мэргэжлийн ур чадварыг нь ахиулах зорилгоор ангилал, зэрэглэл тогтоох зохицуулалтыг тусгажээ.
2024-11-22
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Цэргийн төв эмнэлгийнхэнд хариуцлага тооцно
"Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн иргэн ДОХ-ын халдвартай байсан талаар мэдээлэл цацагдсан. Тэгвэл тус иргэн нь ДОХ-ын халдвартай байсан нь үнэн бөгөөд бөөрний диализ аппаратад орж, эмчилгээ хийлгэж байгаад нас барсан байна. ДОХ-ын халдвар бэлгийн замаар болон цусаар дамждаг бөгөөд тухайн хүний цусыг сэлбэсэн аппарат залгуулсан иргэд халдвар авсан байж болзошгүй гэдэг асуудал үүсээд байгаа юм.
2024-11-22
Ханх суманд газар 3.6 магнитудын хүчтэй хөдөлжээ
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт, 42 км зайд уржигдар 21.50 цагт газар 3.6 магнитудын хүчтэй хөдөлсөн байна. Он гарснаас хойш улсын хэмжээнд газар 3.5 магнитудаас дээш хүчтэй хөдөлсөн тохиолдол 62 бүртгэгдсэнийг ОБЕГ-аас мэдээлэв.
2024-11-22
З.УНДРАХ: Түр хамгаалах байранд ирсэн хүүхдүүдийн тал хувь нь бэлгийн хүчирхийллийн хохирогч
Дэлхий дахинд жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг энэ сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-ны хооронд зохион байгуулдаг уламжлалтай. Манай улсад 1997 оноос эхлэн уг аяныг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс зохион байгуулжээ. Жендерт суурилсан хүчирхийлэл нь хүүхдийн эсрэг, гэр бүл, бэлгийн, хүн худалдаалах, ажлын байран дахь бэлгийн дарамт зэргээр илэрдэг байна.
2024-11-22
Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг өргөн мэдүүллээ
Улаанбаатар хотын 2025 оны төсвийн төслийг нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай ИТХ-ын дарга А.Баярт өчигдөр өргөн мэдүүллээ. Өмнөх онуудад эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг бүрэн дуусгаж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөл боловсруулснаа нийслэлийн ЗДТГ-аас мэдээлэв.
2024-11-22
ЭРЧҮҮД ЖЕНДЭРИЙН ТЭГШ ЭРХИЙГ МАНЛАЙЛНА
Жендэр судлалын доктор Б.Анхбаярыг хүмүүс төдийлөн сайн мэдэхгүй. Тэр бол жендэрийн эрх тэгш байдлын тухай ойлголтыг нийгэмд түгээх соёлыг өөрөөрөө үлгэрлэж, Монголд жендэр судлалын докторын зэрэг хамгаалсан цор ганц мэргэжилтэн юм. Жендэрийн тэгш эрх нь бүх хүний асуудал гэдгийг нийгэмд, ялангуяа эрэгтэйчүүдэд ойлгуулахад хувь нэмрээ оруулж, сургалт, судалгаа, кампанит ажил, зөвлөмж боловсруулан ажиллаж байгаа нэгэн.
2024-11-22
Н.НОМТОЙБАЯР: Төсөл боловсруулах ажлын хэсгийг шинээр бүрдүүлье
Ирэх оны улсын төсөвт Ерөнхийлөгч хориг тавьсантай холбоотойгоор УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийв. Тэрбээр “Засгийн газраас өргөн барьсан ирэх оны төсвийн төслийг би анхнаасаа дэмжээгүй. Мөн нэр бүхий гишүүд төсвөөс хэрэггүй, илүү зардлуудын тооцооллыг гаргаж, 3.6 их наяд төгрөг хасуулахыг шаардсан.
2024-11-22
Тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэг барьжээ
Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг барьжээ. Цэцэрлэгийн барилга угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт, гадна болон тоглоомын талбайн тохижилтын ажлыг дуусгаж, ашиглалтад оруулахад бэлэн болсон гэнэ.
2024-11-22
Мялзангийн вакцины хөрөнгө завшсан МЭЕГ-ын дарга асны хэргийг шүүх шийдэхгүй нь
Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ)-ын дарга асан, дараа нь ХХААХҮЯ-ны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргаар ажиллах болсон Д.Түмэндэмбэрэлд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн есдүгээр сарын 26-нд нэмэлт ажиллагаа хийлгэх захирамж гарган, прокурорын хяналтад буцаахаар шийдвэрлэсэн юм.
2024-11-22
Монголын дуатлончид дэлхийн чансаанд эрэмбэлэгдлээ
Дэлхийн триатлоны холбооноос дуатлоны тамирчдын амжилтын чансааг шинэчилснээ албан ёсоор зарласан. Уг чансааг эмэгтэйчүүдээс Францын тамирчин Мариан Легран (871.46) ХБНГУ-ын Мерл Брунни (841.66), Жанна Дюпон (653.08 оноо) нар тэргүүлж, эхний гурван байрт жагслаа. Монгол Улсаас долоон тамирчин багтсанаас энэ удаа эмэгтэйчүүдээс А.Оюун-Эрдэнэ 100 оноогоор 96, Ц.Аяс 92.5 оноогоор 103 дугаар байрт эрэмбэлэгдэв.
2024-11-21