Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын нийслэл Исламабадыг өчигдөр зорилоо. Тэрбээр Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүнүүдийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор ийн явжээ.
ШХАБ-ын гишүүн орнуудын эрх баригчдын зөвлөлийн хурал энэ сарын 15-16-нд болох юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Пакистанд ажиллах үеэрээ ОХУ, БНХАУ-ын Засгийн газрын тэргүүнүүдтэй гурван талт уулзалт хийх аж. Мөн Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф, ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нартай ганцаарчлан уулзахаар төлөвлөжээ.
О.Бат