Өмнөд Солонгосын шүүх Ерөнхийлөгч Пак Чун Хигийн амийг хөнөөсөн хэргээр цаазын ал авсан тус улсын тагнуулын газрын дарга асан Ким Жэ Гютэй холбоотой 45 жил үргэлжилсэн хэргийг дахин хэлэлцэхээр болсон тухай Yonhup агентлаг мэдээллээ.
Дахин хянах хүсэлтийг 2020 онд Ким Жэ Гюгийн төрөл төрөгсөд нь санаачилж, 2024 онд сэргээн хэлэлцэж эхэлсэн байна.
Ким Жэ Гюг 1979 оны аравдугаар сарын 26-нд Ерөнхийлөгч Пак Чун Хи болон түүний хамгаалалтын албаны дарга Ча Жи Чол нарын амийг хөнөөсөн хэрэгт буруутгаж байжээ. Түүнийг дараа оны тавдугаар сард цаазаар авсан юм.
Өмнөд Солонгосын гурав дахь ерөнхийлөгч Пак Чун Хи 1979 оны 10-р сарын 26-нд БНСУ-ын Сөүл хотын Жонгно дүүрэг дэх Хөх ордны ерөнхийлөгчийн ордны ойролцоох Солонгосын Тагнуулын төв газрын (KCIA) нууц байранд хооллож байхдаа алагджээ.
Пак цээж, толгойдоо шархадсан бөгөөд тэр даруй нас баржээ. Дөрвөн бие хамгаалагч, ерөнхийлөгчийн жолооч мөн амь үрэгдсэн аж.
Кимийн ерөнхийлөгчийг алах болсон зорилгын талаар олон зөрчилтэй хувилбарууд байдаг. Энэ үйлдэл нь төлөвлөсөн төрийн эргэлтийн нэг хэсэг байсан уу, эсвэл гэнэтийн сэтгэл санааны цочролд орсон үйлдэл байсан уу гэдэг нь тодорхойгүй хэвээр байсаар иржээ.
Ерөнхийлөгч Пак Чун Хигийн аллага Солонгосын 31 дэх хаан Гонмин ваныг (монгол нэр нь Баян-Төмөр) алснаас хойшхи 605 жилийн хугацаанд Солонгосын хойгт төрийн тэргүүнийг хөнөөсөн анхны тохиолдол байв.