Монголын сийлбэрч Б.Золбаяр АНУ-ын Нью-Жерси мужийн Оушен хотодболсон сийлбэрийн ДАШТ-д түрүүллээ. Тэрбээр дээрх тэмцээнд “Дэлтэй шувуу” хэмээх модон сийлбэрийн бүтээлээрээ оролцсон юм. Түүний эл бүтээл шүүгчдээс өндөр үнэлгээавч, мэргэжлийн ангилалд тэргүүлэв. “Дэлтэй шувуу” нь монгол түмний байгальтай харилцах гүн ухаан, эрч хүч, эрх чөлөөг бэлгэдсэн бүтээл аж.
Бүтээлийн нарийн хийц, амьд мэт дүрслэл, модны байгалийн гоо үзэсгэлэнг оновчтой харуулсан ур чадвар нь тэмцээний гол онцлох үзүүлэлт болж, олон улсын шүүгчдийн сэтгэлийг ихэд хөдөлгөжээ. Тэд “Монгол ур ухаан, гараар бүтээх урлагийн нарийн мэдрэмжийг харуулсан үлгэр жишээбүтээл боллоо” гэж онцолсон байна.