Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангид цахим контент, дижитал сурах бичгийн системийг нэвтрүүллээ. Энэхүү ажлын гүйцэтгэгчээр Унгарын “Mozaik Kiado KFT” ХХК шалгарч, 2024 оны есдүгээр сард Боловсролын ерөнхий газартай гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн юм. 2024-2025 оны хичээлийн жилд 22 680 багш, 377 804 суралцагчийн medle.mn домайн өргөтгөлтэй хая¬гийн бүртгэлийг баталгаажуулж, 711 ширхэг 3D үзүүлэн, 243 цахим, 111 видео хичээлийг монгол хэлээр орчуулан дижитал платформд байршуулжээ. Дунд, ахлах ангийн сурах бич¬гийг цахим хэлбэрт шилжүүлж, нэмэлт агуулгаар баяжуулсны зэрэгцээ үндэсний хэмжээнд 30 сургагч багш бэлтгээд байна.
Тэгвэл энэ хичээлийн жилд 36 000 багш, 432 000 суралцагчийг бүрэн хамруулсан жишиг цахим хичээл боловсруулан, мониторинг гаргах, зөвлөн туслах ажлыг тогтмол хэрэгжүүлж, улирал бүр сорил авч, ахиц дэвшлийг нь судлан тайлагнаж нэгтгэх аж. Ингэснээр багш нарт хичээлээ заах бүх үе шатанд цахим технологийг үр дүнтэй ашиглах, суралцагчийн ахицыг бодит өгөгдлөөр үнэлэх боломж нээгдэх бол дунд, ахлах ангийн хүүхдүүдийн хувьд илүү сонирхолтой орчин нөхцөлд бие даан суралцах, өөрийгөө тогтмол сайжруулах давуу талтай гэнэ.
Л.Чимэг