Төрийн ордонд МАХН-ын YII Бага хурал өнөөдөр эхэлнэ. Түүний угтал болгож МАХН-ын дарга С.Батболд орон нутгийн намын удирдлагуудтай өчигдөр уулзсаны дараа Удирдах зөв лөлийн хурлыг 15.00 цагийн үед зарлажээ. Түүгээр Бага хурлаар хэлэлцэх илтгэл, намын нэр, бэлгэдлийг солих болон экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын өдөр тутмын хэвлэлүүдээр гаргасан мэдэгдлийн талаар хэлэлцсэн тухай зарим эх сурвалж ярьж байв. Удирдах зөвлөлийн хурал 19.00 цагийн үед таржээ.
Албаны хүний хэлснээр зарим ажиглагчийн таамагласан шиг “явдал” болоог үй байна. Намын дарга асан Н.Энхбаярын “өдөөн хатгасан” мэдэгдлийн талаар хэн ч ам нээгээгүй, түүнд “ач холбогдол” өгөхгүй байхаар шийдсэн.
Бага хурлын өмнөх өдөр Удирдах зөвлөл хуралддаг зарчимтай, тэр дагуу хуралдсан гэж эх сурвалж ярилаа. Бага хурлаар хэлэлцэх асуудал (5-6 асуудал бий гэсэн) тэндээс гарах тогтоолын төсөл, Их хурлын тов түүгээр хэлэлцэх асуудал, Их хуралд бэлтгэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэг байгуулах, Бага хурлын дарга, нарийн бичгийн даргад санал болгох хүний талаар Удирдах зөвлө- лийн хурлаар хэлэлцжээ.
Гишүүдийн олонх нь Их хурлаа арваннэгдүгээр сарын эхээр хийх санал дээр нэгдсэн байна. Өнөөдөр болох YII Бага хурлын дарга, нарийн бичгийн даргад МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар, нийслэлийн МАХН-ын хорооны дарга Б.Мөнхбаатар нарыг санал болгохоор Удирдах зөвлөл тогтжээ.