
Хүйтний улирал эхэлж, утаа нэмэгдсэнтэй холбогдуулж Үндэсний эрүүл мэндийн нийгэмлэг санаачлан жирэмсэн ээжүүддээ утаанаас хамгаалах маск тарааж эхэллээ. Тус ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгтгэлийн даргад өнөөдөр 1000 ширхэг маскийг хүлээлгэн өгсөн байна. Эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудаа эхийн хэвлийд байхаас нь эхэлж хамгаалах зорилготой юм.
Сүхбаатар дүүргээс гадна нийслэлийн таван дүүрэгт эрүүл мэндийн нэгтгэлээр дамжуулан хамгаалалтын маск тараахаар төлөвлөсөн байна. Дүүргүүд ЭМГ-ын харьяа хороодоороо дамжуулан жирэмсэн эхчүүддээ утаанаас хамгаалах маск тараах гэнэ.