Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга Узбекистаны Ташкент хотноо цаазаар авах ял, эрүүдэн шүүхийн эсрэг эхчүүдийн хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан Тамара Чикунова, Италийн Сант-Эжидио нийгэмлэгийн Төв Ази, Зүүн Европын хүний эрхийн асуудал, хариуцсан зохицуулагч Стефано Аржентино Сторино нарыг өчигдөр хүлээн авч уулзав.
Монгол Улсын Ерөнхийл өгч цаазаар авах ялыг түдгэлзүүлснийг та бүхэн дэмжин, манай орныг зорин ирсэнд Ерөнхийлөгчийн Тамгын газар талархаж байна. “Эмнести Интернэшнл” болон олон улсын бусад байгууллага Монгол Улсын энэ алхмыг дэмждэг.
Ерөнхийлөгчийн санаа чилгыг ажил хэрэг болгох үүднээс холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах төслийг боловсруулж УИХ-д өргөн бариад байгаа. Нааштай шийднэ гэдэгт итгэж байна.
Та бүхэн Дундад Азийн болон бусад оронд эл ялыг халсан туршлагаас уулзсан хүмүүстээ ярьж, бодит мэдээлэл өгнө байх гэж найдаж байна. Монгол Улс энэ ялыг хүчингүй болговол Азийн олон оронд үлгэр дууриал болно хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга онцлон тэмдэглэлээ.
Хатагтай Тамара, ноён Стефано нар Монголын Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж байгаагаа, мөн энэ ялыг түдгэлзүүлээд зогсохгүй хүчингүй болгоно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд, Дундад Азийн Киргиз, Узбекистан, Казахстан зэрэг орны алдаа онооны жишээнээс дурдан ярив.