УИХ-ын намрын чуулган эхлэхэд 30 хоног үлдлээ. Чуулган эхлэхээс өмнө УИХ-ын бүтцийн байгууллагууд бэлтгэлээ хангадаг уламжлалтай. Үүний дагуу Байнгын хороод, Ажлын хэсэг энэ сарын 15-наас ажлаа эхлэх юм байна. Гэхдээ одоогоор аль Байнгын хороо, хэдний өдөр, ямар асуудал хэлэлцэх гэх мэт нарийн хуваарь гараагүй байна.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай захирамж гаргасны дараа хуваарь тодорхой болох юм. Тамгын газрынхан намрын чуулганы бэлтгэлээ хангаж дууссан тухай дарга Ц.Шаравдорж нь ярив. Тэрбээр “МАХН-ын Бага хурал болсонтой холбоотойгоор түүний төлөөллийн ирц нэмэгдсэн. АН-ынхан тойрогтоо ажилласаар байгаа. Ирэх долоо хоногт гишүүдийн ирцийн мэдээг тодорхой гаргана” гэлээ.
С.Уул