АН ийм нэртэй нэгэн дэд фракцтай болжээ. Түүнд нь тус намын нөлөө бүхий гишүүдийн эрх танхи хүүхдүүд голдуу багтдаг гэнэ. Тэд уг фракцаас гадна АН-ын удирдах дээд байгууллага болох ҮЗХ-ны гишүүд юм байна.
Улс төрд шинэхэн эдгээр залуусыг УИХын гишүүн Х.Тэмүүжин ерөнхийд нь толгойлдог аж. Үнэндээ цоо шинэхэн бүлэг ч бас биш юм байна. Жил гаруйн өмнө байгуулагджээ. Тэд нөлөө бүхий зарим албан тушаалд “үзээд алдсан” туршлага ч бий юм билээ.
Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэрийн захирлын албан тушаалыг сонирхож байжээ. “Нэг ардчилал” фрак цынханд улс төрийн гэхээсээ илүү эдийн засгийн ашиг сонирхол нь давамгайлсан гэлцэнэ.
С.УУЛ