Ерөнхий сайд С.Батболд Дундговь аймгийн шинээр томилогдсон Засаг дарга Д.Чандманийг хүлээн авч уулзаж, батламжийг нь гардууллаа. Шинэ даргыг шийдвэрлэх олон ажил хүлээж байгаа, тэргүүлэх чиглэлээ зөв тогтоож, аймгийнхаа иргэдийг ажлын байраар хангахад гол анхаарлаа хандуулаарай хэмээн Ерөнхий сайд түүнд зөвлөв.
Д.Чандмань хуучнаар ЗХУ-д Хөдөө аж ахуйн усжуулалт, механикжуулалтын их сургуулийг хөдөө аж ахуйн усжуулалтын инженер, МУИС-ийн ОУХДС-ийг англи хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн, доктор, профессор цолтой. Тус аймгийн Засаг даргаар томилогдох хүртлээ Усны судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирлаар ажилласан. Мөн сүүлийн арваад жил Дундговь аймгийн Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, тус аймгийн Сайхан-Овоо сумын нутгийн зөвлөлийн даргын сонгуульт ажилтай байжээ.