-АН бүсийн чуулга уулзалтаа зохион байгуулж, алдаа, оноогоо дүгнэхээр ажиллаж байна. Таны бодлоор АН-ын алдаа, оноо юу байсан бэ?
-Мэдээж өнгөрсөн 20 жилд АН-д алдаа, оноо байсан. Гэхдээ алдсанаасаа оносон нь илүү байсан болов уу. Энэ бүхнээ бүсийн чуулга уулзалтуудаар хэлэлцэж байгаа. Удахгүй болох говийн бүсийн чуулга уулзалтад би оролцоно.
-АХХ намтайгаа зэрэгцэн чуулга уулзалт зохион байгуулж буй нь нийтийн анхаарал татаж байна. Сонгууль дөхөж байхад АН дотроо хагаралдаад байгаа юм биш үү?
-Энэ бол төрийн бус байгууллага. Өөрчлөх шинэчлэх зүйл их байна, түүнд нийгмийн анхаарлыг хандуу лахаар ажиллаж байна гэж л би харж байна. Түүнээс АН хагарч, бутраад байгаа юм алга. ҮЗХ-н дээр лав албан ёсоор ярьсан юмгүй байна. АН олон мянган гишүүнтэй, тэд маргах, санал зөрөлдөх нь байх л зүйл.
-Сонгуулийн мөрийн хөтөл бөрт тусгасан амлалтаа биелүү лэхгүй бол хамтарсан Засгийн газарт АН орох ёсгүй гэсэн байр суурьтай хэсэг гишүүн “Эрдэнийн хувь” бүлэг байгуу лахад Та тэдний дунд байсан. АХХ энэ бүлгийн гишүүд дээр суурилсан шүү дээ. Тиймээс өмгөөлөөд байна уу?
-Би ч нэг их фракцад харьяалагдаад байдаггүй л дээ. Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан байгалийн баялгаа хувьцаагаар иргэддээ эзэмшүүлэх байр суурийг би дэмждэг. Эрдэнийн хувийг ард түмэнд олгохын төлөө зөвхөн тэр бүлгийн гишүүд ажиллаагүй. Амлалтаа биелүүлэхийг АН-ыг төлөөлж Засгийн газарт ажиллаж буй гишүүддээ бид байнга сануулдаг. Аль ч улс төрийн намд өөр үзэл бодолтой, зорилгодоо хүрэх арга зам нь өөр хэсэг хүн байдаг. Манайд ч бий. 2000 онд ардчиллын төлөөх намууд нэгдсэн нь ч бас нөлөөлдөг байх. Мөн том зорилгод хүрэх арга замыг өөр өөрийн өнцгөөс харж байж ч болно.
-Олгой хагаравч тогоон дотроо гэдэг. Гэтэл танай намын тэр өөр өөр үзэл бодол нийтэд ил болоод АН хагарч байна гэсэн сөрөг ойлголт төрүүлээд байна…
-Би тэгж бодохгүй байна. УИХ-ын гишүүн хүн үзэл бодлоо хэвлэлээр илэрхийлэх нь нээлттэй шүү дээ.