Өнөөдөр дэлхий даяар олон улсын ардчиллын өдрийг тэмдэглэж байна. 2007 оны арванхоёрдугаар сарын 13-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн A/RES/62/7 тогтоолоор есдүгээр сарын 15-ныг олон улсын ардчиллын өдөр болгон зарлажээ.
“Ардчилал нь нийгэм, эдийн засгийн хөдөлгүүр, энх тайван, аюулгүй байдлын үндэс, хүн төрөлхтний оюуны хөгжлийн тулгуур юм” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ардчиллын өдөрт зориулсан илтгэлдээ өгүүлсэн.
Энэ өдөр улс орнуудын төрийн болон олон нийтийн байгууллагууд хүүхэд залуусын дунд ардчиллын сэдэвтэй уралдаан тэмцээн, урлагийн тоглолт, спортын арга хэмжээ зохион байгуулдаг уламжлал хэдийнэ тогтжээ.