Шилэн байраа “газарт оруулж” суурин дээр нь Ардчиллын өргөө барихаар төлөвлөж буй тус намынхан барилгын ажлаа өнөө, маргаашгүй эхлүүлэх гэж байна.
Одоогийн байраа удахгүй нураах учир ажилтнуудаа нийслэлийн АНын байр руу нүүлгэж буй аж. Тэд 20 давхар шинэхэн өргөөгөө гишүүд, дэмжигчдийн хандиваар босгож байгаа. Улсын төсвөөс “хумслаагүй” гээд нэлээд бардам байна.
Энэхүү өргөөг босгоход гурван тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдах нь. Зураг төсөл нь бэлэн болжээ. Энэ намар амжвал барилгынхаа суурийг цутгах, үгүй бол ядаж газраа бэлэн болгохоор төлөвлөсөн юм байна. Хандивын аяныг Улаанбаатарт нэг удаа зохион байгуулж, багагүй хөрөнгө цуглуулсан.
Гэхдээ шаардагдах хэмжээнд хүрэхгүй байгаа учир удахгүй орон нутгаар хандивын аян зохион байгуулах аж.