Дэлхийн банкнаас санхүүжүүлж буй “Тогтвортой амьжиргаа” төслийн II үе шатыг манайд улсад хэрэгжүүлж. 55 сая долларын нийт өртөг бүхий энэхүү төслийн туршилтын шат 2002-2007, хоёрдугаар үе 2008-2012, төгсгөлийн шат нь 2012 оноос хойш хэрэгжих юм байна.
Уг төслийнхөн сэтгүүлчдэд хийсэн болон хийх гэж буй ажлаа танилцуулав. Бэлчээрийн мал аж ахуйг эрчимжүүлэх, олон нийтийн санаачилгын сан, бичил санхүүгийн зээл чиглэлээр уг төслийг хэрэгжүүлдэг аж. Товчхондоо малчдыг “сэрээж”, орон нутгийг хөгжүүлэх нь тэдний зорилго.
Орон нутгаас гарах шийдвэр, хэрэгжүүлэх төсөлд иргэ дийн оролцоо, хяналтыг нэмэг дүүлэхэд ч анхаардаг. Энэ хүрээнд бэлчээр ашиглалт, малчдын ахуйг дээшлүүлэх, гарын дорх материалаар малдаа тэжээл бэлтгэх, бичил үйлдвэрлэлийг нь дэмжих, зөвлөгөө өгөх гэх мэт олон ажил хийдэг юм байна.
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн бариад буй. Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх талаар төсөлд нэлээд тусгасан. Мөн бэлчээр ашиглалт, нөөцийн зураглал хийхийн тулд ГХБГЗЗГ-тай хамтран ажиллаж байгаа аж.