Монгол үндэстний түүх, соёлыг судалж олон түмний хүртээл богох, сурталчлан таниулах, Монгол- Америкийн харилцааг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж АНУын иргэн Жак Уэтерфордод Гадаад харилцааны яамны “Хүндэт өргөмжлөл”-ийг сайд Г.Занданшатар өчигдөр гардуулав.
Ноён Жас Уэтерфорд нь Монгол Улсын Чингис хааны коллежийн Хүмүүнлэгийн ухааны хүндэт докторын өргөмжлөл хүртжээ. АНУ-ын Миннесота мужийн Гэгээн Пауэл хотын Макалестрийн коллежийн антропологийн салбарын Дэвин Уэллэсийн шагналт профессор юм.
Тэрбээр “Энэтхэгийн мөрн үүд”, “Харгислал ба иргэншил”, “Мөнгөний түүх”, “Монголын Их хатдын нууц товчоо” зэрэг бүтээлүүд туурвисан бөгөөд 2004 онд уншигчдад хүргэсэн “Өнөөгийн Ертөнцийг үндэс лэгч эзэн Чингис хаан” ном нь дэлхийн 20 гаруй хэлээр хэвлэгдэж, олон улсад борлогдсон тоогоороо тэргүүлж улмаар 2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнуулсан байна.
Жак Уэтерфорд Монголын түүх, соёлыг судлах, сурталчлах үйлсээ үргэлжлүүлэн 2009 онд “Монголын их хатдын нууц товчоо” номыг хэвлүүлж нийтийн хүртээл болгосон юм. Уг бүтээл нь Монгол Улсын 2009 оны шилдэг номоор шалгарч 2010 оноос эхлэн гадаадын бусад хэл рүү орчуулагдан гарч байна.