“АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ ЯЛААГҮЙ БАЙСАН БОЛ”
ЭССЕ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Нэг. Уралдааны зорилго
Ардчилсан хувьсгалын 20 жил, Ардчилсан Залуучуудын Холбооны 10 жилийн ойн хүрээнд уг уралдааныг зохион байгуулах бөгөөд хүүхэд, залуучуудад ардчилсан үзэл санаа, үнэт зүйлсийн талаар тодорхой ойлголтыг өгөх, Монгол дахь ардчилсан хувьсгалын түүхэн ач холбогдолыг таниулахад уралдааны зорилго оршино.

Хоёр. Уралдааны сэдэв
Уралдаанд оролцогчид “Ардчилсан хувьсгал ялаагүй байсан бол” сэдвийн хүрээнд эссе бичиж ирүүлнэ.
Гурав. Уралдааны хамрах хүрээ
Уралдаанд оролцогчид дараах хоёр ангилалын дагуу оролцоно. Үүнд :
• Хүүхдийн ангилал
Энэ ангилалд ЕБС-ийн 9-11-р ангийн ахлах ангийн сурагчид оролцоно.
• Оюутны ангилал
Энэ ангилалд их, дээд сургууль, коллежийн 1-4-р ангийн оюутнууд оролцоно.
Дөрөв. Уралдааны бүтээлд тавигдах шаардлага
• Эссе бичлэг нь уралдааны сэдвийн агуулгад бүрэн нийцсэн байна.
• Эссе бичлэг нь 300-400 үгтэй байна.
• Эссе бичлэгийг А4 хэмжээтэй, Arial Mon фонтоор бичсэн байна.
• Уралдаанд оролцогч нь овог нэр, холбоо барих утас, хаягаа тодорхой бичсэн байна.
Тав. Уралдааны шалгаруулалт
Уралдааны насны ангилал бүрт 3 байр эзлүүлэх бөгөөд уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг Ардчилсан Залуучуудын Холбооны вэб сайтад байрлуулж, олон нийтийн санал асуулгын дүнгээр уралдааны ялагчдыг шалгаруулна. Мөн уралдаанд шалгарсан бүтээлүүдийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр өргөн хүрээнд сурталчлах болно.
Зургаа. Уралдааны шагнал
I байр. Өргөмжлөл, 500.000 төгрөг, үнэ бүхий зүйлс
II байр. Өргөмжлөл, 300.000 төгрөг, үнэ бүхий зүйлс
III байр. Өргөмжлөл, 200.000 төгрөг, үнэ бүхий зүйлс
Долоо. Уралдаанд бүтээл хүлээн авах хугацаа, хаяг
Уралдааны бүтээлийг 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Ардчилсан Залуучуудын Холбооны төв байранд ирүүлэх буюу Ардчилсан Залуучуудын Холбооны и-мэйл хаяг болох info@demyouth.mn хаягаар ирүүлнэ.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ :
АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО
Харилцах утас : 7011-9650, 9666-1403
Вэб хаяг : www.demyouth.mn