Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагын бүрэлдэхүүнд томоохон өөрчлөлтийг өнгөрсөн долоо хоногт хийжээ. Тус штабын даргын зөвлөлийн хурлаар Зэвсэгт хүчний ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Д.Энхбаатарыг Цэргийн тагнуулын газрын даргаар томилсон байна.
Тэрбээр жилийн өмнө хурандаа, өнгөрсөн хавар бригадын генерал цол хүртсэн бөгөөд “казино” гэдэг хочоор нь хүмүүс андахгүй. Түүний ажлыг Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, хурандаа Г.Энхбаатар авчээ.
Харин Ерөнхий зориулалтын цэргийн командлагчаар ЗХЖШ-ын Стратеги төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Р.Сүхбатыг томилсон байна.
Г.РАВЖАА