ҮШН, Амлалт нэхэх ард түмний холбоо хамтран ирэх оны гуравдугаар сард Ард түмний их хуралдай зохион байгуулахаар болсноо мэдэгдсэн. Энэ арга хэмжээндээ нэгдэж, хамтарч ажиллахыг тэд гуравдагч хүчний бусад нам, иргэний хөдөлгөөнд уриалсан юм. Тэгвэл одоогоор ҮШН-тай иргэний хэд хэдэн хөдөлгөөн хамт гэдгээ мэдэгдсэн байна.
Гуравдагч хүчний намуудтайгаа хараахан яриа, хэлэлцээ хийгээгүй гэнэ. ҮШН-ынхан дүрэм, журам боловсруулахаар ажиллаж буй аж. Их хуралдайд сум бүрээс төлөөлөл байх ч тэднийг ямар шалгуураар, хэрхэн сонгохыг дээрх дүрмээр тодорхойлох юм байна.
Дүрмээ боловсруулахын тулд уг намынхан удахгүй орон нутагт ажиллаж иргэдийн саналыг сонсохоор төлөвлөжээ.