“Ардчиллын алтан хараа цай” гэг дэн ард олныхоо дунд мөнх өрсөн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх ёслол өнгөрсөн бямба гаригт боллоо. Цэцэг өргөх ёслолд түүний ар гэрийнхэн, найз нөхдөөс гадна талийгаачийн нэрэмжит “Сако” дээд сургууль, “Зориг” сан гийн залуус хүрэлцэн ирсэн байв.
Төрийн тэргүүн Ц.Элбэгдорж энэ жил биеч лэн ирж, ардчиллын тө лөө мөр зэрэгцэн тэмцэж явсан нөхрийнхөө хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм. Түүнч лэн АНын ерөнхий на рийн бичгийн Б.Эрдэнэбат, нийс лэлийн Ардчил сан намын дарга Ш.Түвдэндорж болон МАХНын ерөнхий нарийн бич гийн дарга У.Хүрэлсүх, НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун- Эр дэнэ нар цэцэг өр гөх ёслолд ирсэн. Социалист нийг мийг халж, ардчилсан тогтолцоог бий бол гоход гар бие оролцож, тухайн үед Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан тэрбээр 12 жилийн өмнөх энэ өдөр алуурч дын гарт хэрцгийгээр хөнөөгдсөн билээ.
С.Зоригийн хэргийг илрүүлэхийн тулд цагдаа, хүчнийхэн зүгээр суугаагүй гэ дэг ч бүтэн нэг үе өнгөрчихөөд байхад хэрэгтнийг олоогүй бай гаад ар гэрийнхэн нь сэтгэл дун дуур явдгаа илэрхийлдэг. Уг хэргийн хяналтын про куророор ажил лаж байсан П.Даарийжав хэрэг гарснаас хойш хоёр жил өнгөрөхөд 12 боть, 3600 гаруй хуудастай материал бүр дүүлснээ ч мэдэг дэж байсан гэдэг.