УИХ дахь МАХН-ын бүлгийн хуралдаанаар намрын чуулганаар хэлэлцэх асуудлын хуваарийг хэлэлцэж, Ажлын хэсгээ байгуулжээ. Хуулийн нэг төсөл дээр 3-5 гишүүн ажиллах аж. Уг чуулганаар нийт 26 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Тиймээс тодорхой асуудлаар МАХН өнөөдөр дахин Бүлгийн хурлаа хийж магадгүй юм байна. Мөн хаврын чуулганы завсарлагаанаар гишүүд тойрогтоо ажилласан. Энэ тухай тайланг нь МАХН-ын бүлэг тусгай хуралдаан зарлаж хэлэлцэхээр болжээ.