УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэгээс Хууль зүйн байнгын хорооны шийдвэртэй холбогдуулан зарим зүйлийг тодрууллаа.
-Байнгын хорооны гишүүд илээр санал хураах хэрэггүй гэж үзсэн байна. Одоо АН-ын бүлэг ямар алхам хийх вэ?
-Үндсэн хууль зөрчсөн үед ямар алхам хийдэг вэ, тийм л арга хэмжээг бид авна.
-Цэцэд хандах хэрэг үү?
-Асуудлыг хэлэлцэхээс АН-ын бүлэг завсарлага авна.
-Гэхдээ гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд горимын санал гаргах эрхтэй биз дээ?
-Үндсэн хуулиас дээгүүр ямар ч горимын санал байхгүй.