Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Financial times” болон “The Economist” сэтгүүлд ярилцлага өгөв. Тэрээр макро эдийн засгийн төлөв байдал, улсын төсвийн гүйцэтгэл, 2011 оны төсвийн үзүүлэлт, эдийн засгийн болон урт хугацааны өсөлтийн төлөв хандлага, цаашид орлогын огцом хэлбэлзэл, уналтаас хэрхэн сэргийлэх, хуримтлал нэмэгдүүлэх, ОУВС-тай цаашид хамтран ажиллах талаар ярьж сурвалжлагчдын асуултад хариулав гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.