БНСУ-ын Нажу хотод харь нутгийн бэр болж очоод удаагүй байсан монгол бүсгүйн амийг Ким овогт хэрцгийгээр хөнөө сөн хэрэг өнгөрсөн есдүгээр сард гарсан билээ. Хэрэг гарснаас хойш сар гаруйн хугацаа өнгөрсөн ч гэмт хэрэгтнийг хэрхэн шийтгэсэн талаарх мэдээлэл бараг дуулдахг үй байгаа.
Тиймээс тус улсын шүүхийн шийдвэрт нөлөөлөх зорилгоор өмнөд бүс дэх “Монгол оюутны холбоо”- ноос ирэх сарын 1-нд жагсаал зохион байгуулахаар болжээ. Тэд “Чоннам” их сургуулийн өмнөөс Гуанжу хотын Дээд шүүх хүртэл жагсах бөгөөд тус улсад ажиллаж, амьдардаг монголчуудаа нэгдэхийг уриалсан байна.
Дашрамд дурдахад, манай улсын иргэн Г-гийн амь насыг хөнөөхөөс хоёр сарын өмнө нэгэн солонгос эр вьетнам эхнэрийнхээ амийг егүүтгэсэн бөгөөд түүнд шүүхээс 12 жилийн ял онооосон аж.
Д.ЦЭЦЭГ