Японы Гадаад явдлын яамнаас “Монголын Ерөнхийл өгч Ц.Элбэгдорж арваннэгд үгээр сарын 15-19-нд Япон улсад ажлын айлчлал хийнэ” хэмээн зарлалаа. Манай ерөнхийлөгч 2007 оны хоёрдугаар сард Японд айлчилж байсан бөгөөд энэ удаагийн хөтөлбөрт Японы эзэн хаантай уулзах, Ерөнхий сайд Кантай хэлэлцээ хийхээр төлөвлөөд байгаа гэнэ.
Японы Ерөнхий сайд Кан энэ оны хоёрдугаар сард Монголын Ерөнхий сайд С.Батболдтой уулзаж, ярилцан газрын ховор металлын хайгуул олборлолт хийхэд хамтран ажиллахаар тохиролцсон билээ.
Тохиролцсон ёсоор энэ сараас эхлэн хиймэл дагуул ашиглан хайгуулиа эхэлсэн аж. “Монголын Ерөнхийл өг чийн айлчлалаар Японы Засгийн газар манай оронтой урт хугацааны эдийн засаг, хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар зорьж байгаа.
Сүүлийн үед анхаарал татаж байгаа газрын ховор металлын талаар Монголтой гэрээ байгуулах байх.
Ц.Элбэгдорж мөн сүмо бөхийн тэмцээн үзэж, Хакүход “Чингис хаан”-ы одон гардуулна” гэж Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж байна.
М.Сугараа