Энэ этгээд асуулт улс төрийн хүрээ нийхний дунд “сансрын хөлөг” мэт ниссээр багагүй хугацаа үдэв. Хүн болгон л өнөөх нисдэг тавгийг үзээгүй юмаа үзэж, үхэр цам харайхыг харсан мэт хачирхан ширтэж байх юм. Энэ золиг тэнгэрээс унаж, газраас ургав уу гэсэн асуулт тархинд шуурга мэт дэгдэхийг яана. Гэтэл нөгөөх нисдэг тавагны бөөрөн дээр У.Хүрэлсүх, С.Батболд гээд биччихсэн байх нь тэр. Сонирхсон нэгэнд чимэг, гоочилсон нэгэнд шошго төдий харагдаад байх шиг. Улаан хамгаалагч хочтой явсан У.Хүрэлсүх, хамтарсан Засгийн газрын харуул С.Батболд хоёр эхлүүлсэн болохоор л мөнөөх шинэчлэл нас шүд, намба намчирхал дагуулсан элдэв асуултад ээрэгдээд бай гаа янзтай.
Ингэхэд Ерөнхийлөгч асан, Ерөнхийл өгч байхыг ихэд эрмэлзсээр буй Н.Энхбаярыг бухимдуулж, Н.Удвал, Н.Даш зэвэг нарт гол дүрийн боломж хайрлаж, З.Энхболд, С.Эрдэнэ нарт хамтарсан Засгийн газрыг гоочлох болон шалтаг, шалтгаан олгож, нөгөө талаар Н.Багабанди С.Баярыг санагдуулж буй энэ шинэчлэл өөрчлөлт гээч “харь гаригийн” хадны мангаа хаанаас гараад ирэв ээ? Үнэхээр тэнгэрээс бууж, газраас ургав уу? Гэтэл үгүй аж.
Н.ЭНХБАЯР Ч БАС ШИНЭЧЛЭГЧ БАЙВ, ХАРИН ОДОО МООДНООС ГАРСАН МАХН
шинэчлэгдэхийг эрмэлз сээр хорин жилийг үдэв. Багагүй урт хугацаа. Энэ хооронд бул хар чулуу мэт буурин дээрээ өтөлж хөгширсөн хэрэг биш. Тун удахгүй 100 жилийн түүхээ бичиглэх энэ намын өнөөд рийн дорвитой шинэчлэлд хувь хэмрээ оруулсан хүн олон. УИХ-ын сонгуульд үнэмлэ хүй ялагдал хүлээн цөөнх болчихоод “гашуудаж” байсан 1996 онд МАХН-д Н.Энхбаяр салхи оруулж байв. Өнөөдрийн У.Хүрэлсүх шиг л сонин, содон, өчигдрийн С.Баяртай адил ихэмсэг нэгэн байсныг нь нийгмийн санах ой мартахгүй байх.
Харин дараа нь түүний авчирсан шинэч лэл ч бас хуучирсан. Угаас шинэчлэл хэмээх шидэт дэнлүү мэт ойлголт үргэлжид өөр, үр гэл жид сондгой бөгөөд содон байх учиртай. Энэ утгаараа шинэч лэл болгон хуучирдаг, бас дахиад л шинэчлэлийг шаарддаг. Н.Энхбаярын авчирсан шинэчлэл төдөлгүй ялзрал, дарангуйлал, улс төр, бизнесийн най маагаар солигдсон.
Тэр үед буюу 2000 оноос хойш Ө.Энхт үвшингийн “Уламжлал шинэчлэл, ардчилал шударга ёс” жигүүр, Г.Гантулгын Онц их хурлын төлөө хөдөлгөөн мөн л “нисдэг таваг” адил нийгмийн сэтгэхүйд шуурга дэгдээж байв. МАХН өдлөв, жигүүрээ дэлгэв гэсэн хачирхалтай „халгаатай” үгс хэвлэлийн тэрг үүн нүүрнээ заларч байсан халуу хан өдрүүд. О.Цолмонгийн амыг харсан МАХН-ын шар хошуут ангаахай залуус. Цаг үе дэндүү хурдан өнгөрч, харин өнөөдөр С.Батболд У.Хүрэлсүх нар моодонд оржээ. Нэгэн цагт шинэчлэл хийж явсан Н.Энхбаяр шаврын хаалт төдий үнэлэгдэх болов. Үнэндээ ч тэр цагт Н.Энхбаярт хэн ч “шавар хаагаагүй”, гэтэл Ерөнхийлөгч асан энэ эрхэм эдүгээ С.Баярын хэлсэнчлэн “гэр лээ унтраагаад хаалгаа хааж” чадсангүй.
ӨНӨӨДРИЙН МАХН ЮУГААРАА ҮНЭТЭЙ ВЭ?
МАХН-ын өнөөдрийн шинэч лэл юугаараа үнэтэй вэ гэж асуух нь илүү оновч той байх. Н.Энхбаярын эхлүүлсэн төдий болгоод бүдэр сэн, Н.Бага бандийн хэзээ ямагт сахин сануулж ирсэн, Ө.Энх түвшингийн улс төрийн карьерыг зал гуулсан, Т.Гантулгад шинэ имиж авчирсан хэрнээ гишг үүрээс гишгүүрийн хооронд саатан амсхийж, жинхэнэ утгаараа хэзээ ч жин дарж бай гаагүй улс төрийн шинэчлэл МАХН-тай хүссэн ч хүсээгүй ч нүүр тулав. Нэг хаалган дээр, нэг босгоны наана, цаанаас харц тулгарав.
Тэгэхдээ улаан хамгаалагч У.Хүрэлсүхийн учирлал, ухаарал хоёрыг дагуулж ирэв. С.Батболдын даруухан атал даацтай мэдэгдлээр улбаалав. МАХН-ын үе үеийн дарга нар, гишүүд өнөөдрийн далайцтай шинэчлэлд хүрэх гүүрийг барицгаан, нураах тоолонд нь дахин босгосон гэдгийг хэлэхийг хүсэж байна. Тэгэхээр нисдэг таваг мэт харагдаад, зарим нэгний эгдүүцэл, эндүүрлийг төрүүлээд байгаа энэхүү хачирхалтай сонин шинэчлэл бидэнтэй эртний танил аж. Үүгээрээ үнэтэй, үе үеийнхний үзэл бодол, үүрэг хариуцлага, үнэн үгийг шингээснээрээ үнэ цэнэтэй аж.
С.БАТБОЛД 47, У.ХҮРЭЛСҮХ 44 НАСТАЙ
Уг нь тэд МАХН-ын залуус хэмээх тодотголоос хэлтэрсэн. Гэхдээ улс төрийн он тооллоор бол нээрэн л залуус. Их спортод ид 25 насныхан шуугиулдаг бол улс төрийн улаан халз тулаанд 40 гарч, 50 шахсан „залуус” төрийн түүх бичилцэх эрх, үүрэг хүлээдэг. Ялангуяа шилжилтийн үеийн он жилүүд
МАХН-ЫН ШИНЭЧЛЭЛ ТЭНГЭРЭЭС БУУВ УУ, ГАЗРААС УРГАВ УУ
энэхүү цаг тооны бичгийг хэдэн оноор улираасан гэдгийг хэлэхээс аргагүй. Тавантолгойн лицензийг ху дал даж авчихаад яа хаа ч ойл гохгүй бизнес эрхлэн “Чин гис” зочид буудал, “Алтай Трей динг”-тэй ноцолдож явсан С.Бат болдыг парламентын танхимд дээгүүр залсан бол ямар алдаа гаргах байсныг хэлэхэд хэцүү. Цэргийн хүмүүжилтэй, цэрвэж ухарч үзээгүй У.Хүрэлс үхэд тамга бариулж, тугаа даатгасан бол хэрхэн “ширээ шаах” байсныг мөн л таахад бэрх. Харин өнөөдрийн 47 настай, унаж босож, хувь хувьсгалд зүтгэн байж өөрийн ухаанаар өндийсөн С.Батболдод итгэл өвөрлүүлэх нь байтугай дагаад дагалдаад байж болно. Н.Энхбаяртай тэрсэлдэж, аавын хаалга татах шахтлаа чигээрээ зүтгэн, МАХН-ын залуусыг Зүүний хүчний холбоонд нэгтгэж чадсан, хал үзэж хат суусан У.Хүрэлсүхэд “сэтгэл алдрахад” болохгүй юмгүй. Магад гүй, тэдний хувьд улс төрийн олон олон бэрхшээлээс шалт гаалан хэтэрхий хожуу эхлүүлсэн шинэчлэл ч байж болох. Авчирсан өөрчлөлт шинэч лэлээ хамгаалаад байж чадах албан тушаал, хэрэгж үүлж чадах эрх мэдэл тэдэнд байна. Н.Энхбаяр шиг замдаа төөрч, зангуу хөөгөөд гүйчихгүй бол шүү дээ. Хэдэн жилийн дараа дахиад л 40 гарсан эрчүүд шинэчлэл ярьж эхэлнэ. Тэр үед нь тээг болоод байхгүйгээ мэддэг байх нь л хангалттай.
ЗҮҮНИЙГ БАРУУНААР СОЛИХГҮЙ
Энэ үгийг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэл сүх хэлсэн. МАХН зүүн төвийг сахисан улс тө- рийн хүчин хэвээр үлдэнэ. Д.Сүх баатарын анхлан “баруун чи хэнд нь гурав шивнэсэн” МАН гэсэн төрөлх нэрээ буцаан авна. Зүүнийг баримтлагч МАН тодотгон баяжуулсан үзэл баримт лалтайгаар цааш алхана. Тэр нь үндэсний ардчилсан үзэл баримтлал. Үндэсний ардчилсан хэмээх энэ үг агуулгын хувьд монгол хүний дотоод ертөнцийг төлөөлдөг. Хэдэн зууны туршид боол байсан ч, босож тэмцсэн ч, хаанчлан суусан ч үндэсний ардчилсан буюу үндсэрхэг хэрнээ чөлөөт байдлыг эрхэмлэсэн ард түмэн хэвээр үлдсэн түүх бидэнд бий. Тэгэхээр МАХН нэрээ сольж, үзэл баримтлалаа тодотгон баяжуулсны төлөө
“боож үхэх бор шидмэс хайгаад байх шаардлага алга. Хашгирч цамнаад, халаасаа тэмтрэн улс төрийн ашиг хонжоо болгон хувиргаад байх хэрэгцээ бүр ч алга. Тэгвэл энэ нь хэнд хэрэгтэй юм бэ? М.Энхболд МАХН-ын дарга, Ерөнхий сайдын албаа С.Баярт хүлээлгэн өгсөн тэр зориг, ухаанаас өнөөдрийн энэ шинэч лэл хүчээ сэлбэсэн. 2009 оны Ерөнхийлөгчийн сон гуульд хууль зөрчин нэр дэвшихгүй гэд гээ Н.Багабанди С.Баярт хатуухан хэлсэн тэр өдрүүдэд эдүгээ шуугиан дэгдээж, “нисдэг таваг” болж хувираад байгаа эл шинэчлэл өдөлсөн. УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан МАХН цөөнх болсон АН-тай хамтран Засгийн газраа байгуулахад амбицдаа дарагдсан ах намын шинэчлэл жигүүрээ дэлгэсэн билээ. Гэтэл далавчаа дэвэх агаар нь харин ямар юм бол?
ӨНӨӨДӨР ЭХЛЭХГҮЙ БОЛ ХЭЗЭЭ?
“Уламжлал шинэчлэл-ардчилал шударга ёс” жигүүрийг төлөөлөн шинэчлэл ярьж байсан Н.Удвал гэнэт л өөрчлөлтөд дургүй болж орхив. Н.Энхбаярын өмнөөс зөөлөн боловч үнэн үг шидэлж суусан энэ зангарагтай эмэгтэй гэнэт л Ерөнхийлөгч асанд хайртай болж амжив. Гайхаж байна. МАХН хувьсгалт гэсэн тодотголоосоо салж ардын нам болон, ардаар овог лох болсонд “ууланд азарга адуу янзгаахад талд илжиг үргэдгийн” үлгэрээр Н.Дашзэвгэ ахайтан ойж бууж, огцом түргэн уурлав. Цагтаа “Н.Энхбаяр МАХНыг дарга намын нам болголоо” хэмээн шүүмжилж, ард түмний
төлөөлөл болсон эгэл биднийг хүлээн авч уулзахаас татгалзлаа гэж мэдэгдэж байсан эдийн засагч тэрбээр хөдөлгөөн байгуулж “од” болов. “Н.Энхбаяр аа, талхны үнэ хэд болж өссөнийг мэдэх үү” гэж хэвлэлийн хурлын индэр дээрээс хашгирч байсан түүний үгийг хэн хэн нь мартав уу, эсвэл мартсан царайлав уу? Энэ зуур МАХН-ын удирдлагуудын байгуулсан 33 ажлын хэсэг эрдэмтэн суд лаач, мэргэжлийнхний орол цоотой гоор улс орны ирээдүйн 20 жилийн хөгжлийн зүг чигийг тодорхойлохоор ажиллажээ.
Том ба жижиг ойлголт. Том бас жижиг төөрөгдөл. “МАХН яагаад шинэчлэгддэггүй юм бэ” гэж шаардан хашгирч байсан хэвлэлийнхэн бид хүртэл У.Хү рэл сүх, С.Батболд гэсэн сонин шошготой содон нисдэг тавгийг буух газаргүй болгон “буландахад” бэлэн болжээ. Төр барьж буй том нам улс орны хөгжил, улс төрийн шинэчлэл ярьсны буруу гэж юу байх билээ. Эсвэл захиалгат нийгэмд захиалгат шинэчлэл хэрэгтэй байсан хэрэг үү? МАХН шинэчлэгдэж чадахгүй байсаар мөхөх нь Холливудийн хэлээр happy төгсгөл байсан юм уу?
“Өнөөдөр эхлэхгүй бол хэзээ, бид хийхгүй бол хэн хийх юм бэ” гэсэн супер асуултыг супер маягаар давтаад байх шаардлага энд үгүй. “Нисдэг таваг” газардана. Ослын буулт хийх үү, эсвэл олон олон өөр агаар авчрах уу гэд гийг МАХН-ынхны сэтгэлгээний шинэчлэл шийдэх хэрэг. Өтөлсөн болохоос үхсэн биш гэж үг байдаг даа. 90 настай хүн шинэ малгай өмсөж, шинэ зангиагаар гоёх эрхгүй гэж үү?