НИЙСЛЭЛИЙН БАЯНЗҮРХ, НАЛАЙХ ДҮҮРГЭЭС УИХ-Д СОНГОГДСОН ГИШҮҮН ДАВААЖАВЫН ДАВААЖАВЫН ГАНХУЯГ,
ЧИМЭДИЙН САЙХАНБИЛЭГ
Татвар төлөгчдийн мөнгөнөөс нэг тэрбумыг “ха лаа салсан” УИХ-ын гишүүд мөнгөө юунд зарцуулав. Сонгогдож гарсан дүүрэг, хорооныхоо иргэдийн ахуй амьдрал, амьжиргааг нь дээшлүүлэхэд зарцуулсан болов уу. Харин сонгогчид бид төрд төлөөллөө болгосон гишүүнийхээ үнэн, худал залж байгааг хянаад “Өнөөдөр” сониноор дамжуулан нийтэд мэдээлж хариуцлага “тооцох” учиртай юм. “Өнөөдөр” сонины ээлжит асуултад УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Ч.Сайханбилэг нар оролцлоо. Эрхэм гишүүн Д.Ганхуяг “Ч.Сайханбилэг бид хоёр мөнгөө нийлүүлж, томоохон зүйлд зарцуулсан. Тайлан нь бэлэн байгаа” хэмээн ам бардам өгүүлэв.

