СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГЭЭС УИХ-Д СОНГОГДСОН ГИШҮҮН САНЖААСҮРЭНГИЙН ОЮУН
“Өнөөдөр” сонины ээлжит асуултад энэ удаа УИХ-ын гишүүн С.Оюун оролцлоо. Тэрбээр нэг тэрбум төгрөгийнхөө 70 хувийг эрүүл мэндийн салбарт, 30 хувийг боловсролын салбарт санхүүжилт хийхэд зарцуулжээ. Ингэхдээ Сонгинохайрхан дүүргийн байгууллагуудын саналыг авч, ирсэн саналуудын дагуу газар дээр нь очиж танилцан дүгнэлт гаргасны үндсэн дээр хөрөнгө оруулсан аж.

