УИХ-ын гишүүн Г.Баярсайхан Чингэлтэй хайрханыг нийслэлийн загвар “Эко парк” болгохоор төлөвлөжээ. Нийслэлийн ногоон байгууламжийг сэргээж, моджуулахад энэ санаачилга нь хувь нэмрээ оруулах юм байна. Өнгөрсөн баасан гаригт эко парк байгуулах ажлын нээлт болжээ.
Нийт дөрвөн га газарт шинэс, нарс, улиангар, нохойн хошууны 12 мянган суулгац тарьж байгаа аж. Уг ажлыг ШУТИС-ийн Ойн модны сургалт, судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн, багш, оюутнууд технологийн дагуу хийж буй юм байна. Тэд эко паркийг цогцлоох суулгацыг Төв аймагт байрлах үржүүлгийн газраас авчирсан гэнэ.
Парк мод хамгаалах төмөр хашаа, гэрэлтүүлэг, усалгааны худаг, харж хамгаалах харуултай байх аж.
С.УУЛ