“Өнөөдөр” сонины ээлжит асуултад энэ удаа УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг хариулж байна. Тэрбээр, орон нутгийн удирдлага, төрийн захиргааны байгууллага, иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг үндэслэн дэд бүтэц, хөдөө аж ахуй, боловсрол, нийгэм, эрүүл мэндийн салбаруудад хөрөнгө оруулжээ.
Тодруулбал, зам тавих, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд сүү, ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүд барих, ажлын байрыг шинээр нэмэгдүүлэх, иргэдийг төмс, хүнсний ногоо тариалах боломжоор хангах зэрэгт түлхүү анхаарсан байна.
